동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон ОХУ-ын Приморийн хязгаар, Магадан мужид ажлын айлчлал хийв.2016-07-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 Primorsky.jpeg   첨부파일 Magadan.jpeg  

첨부파일

첨부파일

7 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Холбооны гишүүн орон нутаг болох ОХУ-ын Приморийн хязгаар, Магадан мужид ажлын айлчлал хийв. Айлчлалын зорилго нь 9 дүгээр сард болох Холбооны Бүгд хурлын зарыг дуулгахын зэрэгцээ тус холбооны энэ жилийн үйл ажиллагаа болон хурлаар хэлэлцэх асуудлын талаар танилцуулав. Приморийн хязгаарын захирагчийн орлогч Лось Александр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Воныг хүлээн авч уулзахдаа NEAR Холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллана гээд гамшгаас сэргийлэх, онцгой байдлын чиглэлээр Зүүн хойд Азийн хэмжээнд хамтын ажиллагаа явуулах хэрэгтэйг онцлов. Дараагаар нь Ерөнхий нарийн бичгийн дарга Магадан мужийн захирагч Владимир Печеныйтэй уулзахдаа Холбооны Эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хороогоор дамжуулан уул уурхайн салбарын бодит хамтын ажиллагаа явуулахад идэвхтэй дэмжиж ажиллана гэв.