동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR 2016-Олон улсын форум болж өнгөрлөө.2016-11-28

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A3609_1.JPG   첨부파일 session1.JPG   첨부파일 secretarygen.JPG   첨부파일 QI2A3742.JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

Тус Холбооны Хэрэг эрхлэх газар болон Солонгосын Аялал жуулчлалын нийгэмлэгээс хамтран 11 сарын 25-26-ны өдрүүдэд Гёнсанбүг мужийн Андун хотноо NEAR 2016-Олон улсын форумыг зохион байгуулав. Форумд Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Жон Бён Юн, Андун хотын захирагч Жон Чан Сү, Солонгосын Аялал жуулчлалын газрын дарга Жон Чан Сү, ОХУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Востриков, Монгол улсын Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Гёнсанбүг мужийн Аялал жуулчлалын газрын дарга тэргүүтэй зочид болон Монгол, Орос, Хятад, Солонгос, Япон 5 улсын орон нутгуудын төлөөлөл болон дотоод гадаадын аялал жуулчлалын салбарын эрдэмтэн судлаач, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 300 гаруй хүн оролцов. Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулж буй NEAR 2016-Олон улсын форумыг “Зүүн хойд Азийн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа ба хөгжил” хэмээх сэдвээр зохион байгуулсан бөгөөд дагалдах сэдвийн дагуу тавьсан илтгэл, хэлэлцүүлгийн үр дүнд Зүүн хойд Азийн орон нутгуудын аялал жуулчлалын бодлого, амжилттай хэрэгжүүлсэн туршлага зэргийн талаар оролцогчид мэдээлэл авч, орон нутгуудын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны арга замын талаар олон төрлийн санал солилцов. Мөн форумын хугацаанд улс бүрээр аялал жуулчлалыг сурталчлах тусгай үзэсгэлэн гаргаж Зүүн хойд Азийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулах боломжийг олгов. Форумын дараах өдөр зочид төлөөлөгчид Гёнсанбүг мужийн захиргааны шинэ ордонтой танилцхаас гадна дэлхийн соёлын өвд бүртгэлтэй Хахи тосгоноор айлчилж Соллонгост уламжлалт соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлэв.