동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Зүүн хойд Азийн судалгааны сан байгуулагдсаны 9 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцов.2016-11-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 DSC_0257.JPG   첨부파일 단체사진.JPG  

첨부파일

첨부파일

11 дүгээр сарын 3-ны өдөр Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Сөүл хотноо болсон Зүүн хойд Азийн судалгааны сан байгуулагдсаны 9 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Зүүн хойд Азийн судалгааны сангаас зохион байгуулж БНСУ-ын Эв нэгдлийн яам, Солонгосын хойгийг хөгжүүлэх сангаас ивээн тэтгэсэн энэхүү арга хэмжээний хүрээнд “Зүүн хойд Азийн улс төрийн байдлын өөрчлөлт ба Солонгосын дипломат харилцааны чиг хандлага” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө. Дараагаар нь “Зүүн хойд Азийн олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсан байгууллагад шагнал гардуулах”, “Эв нэгдлийн тухай зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах” ёслолын ажиллагаа тус тус болж өнгөрөв. Нөгөөтэйгүүр ЗХАНЗХ нь 2015 онд Зүүн хойд Азийн орон нутгуудын дипломат харилцаанд гол үүрэг гүйцэтгэж ирсний хувьд “Зүүн хойд Азийн олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсан байгууллага”-аар шалгарч шагнуулж байсан удаатай билээ.