동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Харилцаат мужуудын дээд хэмжээний уулзалт боллоо2006-11-02

Бичлэг оруулахNearAdmin

Файл

 

dsc00022.jpg

dsc00051.jpg

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг Япон улсын Тоттори муж, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Ганвон мужуудтай найрамдалын харилцаатай байдаг билээ. Эдгээр шууд харилцаат мужууд нь жилд нэг удаа харилцаат мужуудын дээд хэмжээний уулзалт буюу "САММИТ"-ыг зохион байгуулдаг.

    Тэгвэл энэ жилийн дээд хэмжээний уулзалт буюу 11 дэх уулзалт 8-р сарын 31-нээс 09-р сарын 04-ний хооронд Хятадын Жилинь мужийн Чанчунь хотод болсон юм. Дээд хэмжээний уулзалтын  дагалдах хэд хэдэн арга хэмжээ амжилттай болж өнгөрсөн юм.
          Уран зургийн үзэсгэлэнд Төв аймгийн харъяат 10 гаруй уран зураачдын 20 гаруй бүтээл тавигдаж, аймгийн театрын уран бүтээлчид урилгаар оролцлоо.
САММИТ-ын бас нэгэн дагалдах арга хэмжээ болгож 2005 оноос БНСУ-ын Ганвон мужид болсон дээд хэмжээний уулзалтын үеэр аймаг, мужууд өөрийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж байхаар болсон билээ. Зүүн хойд Азийн бүс нутаг дахь хөрөнгө оруулалт, худалдааны энэхүү үзэсгэлэнд "Морьтхангай" ХК-ийн алтжуулсан цагаан архи, "Монгол богц" компаний арьс ширэн богц,  Батсүмбэр сумын Зөгийн САА-н цэвэр зөгийн бал болоод Мөнгөнморьт сумын Тэнүүн Зоргол хоршооны хушны самар зэрэг бүтээгдэхүүнүүд оролцсон юм. 
        

dsc00025.jpg

 Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтаас бүс нутгийн хэмжээнд  эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх,  үр дүнтэй харилцаа солилцоог хэрэгжүүлэхийн төлөө идэвхи чармайлт гаргах нь  тус чуулга уулзалтын хамтын ажиллагааны амин чухал хүчин зүйл мөн гэсэн дүгнэлт гаргав.
        Цаашид Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засаг, худалдааны харилцаа солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, шинэ дэвшилтэд технологийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засаг худалдааны мэдээлэл солилцоог бэхжүүлэх, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хүүхэд залуучуудын харилцаа солилцоог бэхжүүлэх, хамтран ажиллах талаар санал нэгдэж хамтарсан тунхаг бичиг гаргалаа.