동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

EATOF-2006 амжилттай болов2006-11-02

Бичлэг оруулахNearAdmin

Файл

EATOF-2006 амжилттай болов

  

 

110.jpg

107.jpg

  Зүүн Азийн орнуудын аялал жуулчлалын 6-р чуулга уулзалт EATOF-2006 энэ оны 9-р сарын 14-нөөс 16-ны хооронд Малайзын Саравах мужийн Сингапури хотод амжилттай болж өнгөрлөө.
        Тус чуулга уулзалтанд Малайз, Солонгос, Япон, Монгол, Хятад, Филиппин, Вьетнам, Индонези, Тайланд гэсэн есөн орны төлөөлөгчид оролцлоо.

Есөн орны 9 мужийн захирагч нар, аялал жуулчлал гадаад харилцаа хариуцсан төлөөлөгчид оролцсон юм. 
      EATOF-2006 аялал жуулчлалын 6-р чуулганд  муж бүр өөрийн улс орон, соёл урлаг, ёс заншил, үндэсний хувцасаа сурталчилсан хөтөлбөртэй оролцсон бөгөөд манай аймаг энэ жил өмнөх жилүүдээсээ их олон хүний бүрэлдэхүүнтэй урлагийн хамтлагтай оролцож, өөрийн орны урлаг соёл, ёс заншил, үндэсний хувцасаа сурталчилж чадлаа. 
     

106.jpg







Уртын дуу, морин хуур, хөөмий, уран нугаралт, Алтайн магтаал зэрэг үзүүлбэрүүд нь Зүүн Азийн ард түмэнд Монгол Улс үндэстнээ сурталчилсан Монгол хүнийг, Монгол Улсыг нээн таниулж өгсөн чухал алхам боллоо. 
      EATOF-2006 зөвлөгөөнөөс аялал жуулчлалыг Зүүн Азийн орнуудад улам өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлалын шинэ маршрут гаргах, EATOF-ийн вэбсайттай болох, харилцаат мужууддаа зохиогдож байгаа олон улсын чанартай арга хэмжээнд бие биеэ дэмжин хамтран ажиллаж оролцож байх, 

111.jpg

2014 оны Азийн олимпийг зохион явуулахаар дэмжигдэж байгаа Солонгосын Пёнчон хотыг санал нэгтэй дэмжиж байлаа. Мөн сүүлийн гурван жил EATOF-ийн гишүүн болохоор ажиглагчаар оролцож байсан Вьетнамын Күан Нинх мужийг албан ёсны гишүүн болгосон юм. Цаашид Азийн олон орныг гишүүн болгон оруулж эгнээгээ тэлэх нь зүйтэй гэж үзэв. Дараагийн 2007 оны EATOF-ийн 7-дахь чуулга уулзалтыг Тайландад хийж 2008 оны  EATOF-ийн 8 дахь чуулга уулзалтыг Төв аймаг өөрийн орон нутагтаа хийх зэрэг асуудлуудыг санал нэгтэй шийдэн хамтарсан тунхаг бичиг гаргав.