동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Умар Кёнсан мужийн засаг дарга И Ыи Гын-ы номын баяр2006-04-30

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Өнгөрсөн 2 сарын 27 өдөр И Ый Гын засаг даргын дурьдатгал “Хыималлашида-гийн гэрээсийг сонсогтун” номын баяр Сөүл хотын Сэжун хааны соёлын ордонд зохиогдлоо. Номын баярт Солонгосын улс төр, эдийн засаг, шашин, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага зэрэг олон давхрагын төлөөлөл 3000 гаруй хүн хүрэлцэн иржээ. Энэ дурьдатгалдаа И Ыи Гын засаг дарга 45 жил улсад ажилласан тухайгаа, ялангуяа 12 жил засаг даргаар ажилласан тухайгаа эмхэтгэн бичжээ. Засаг захиргааны удирдлагын арга ухаан, мужийн захиргааны бодлого, стратеги, мөн олон төрлийн хөгжилтэй явдэл энэ номонд оржээ.

И Ыи Гын засаг дарга 1996 онд Кёнжү хотноо зохиогдсон Зүүн хойд Азийн нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хурлыг Зүүн хойд Азийн нутгийн өөрөө удирдах байгууллагуудын Холбоо болгоход хувь нэмрээ оруулсан тул хүндэт даргаар томилогдож байжээ.

2004 онд Хэйлунзян мужид Зүүн Хойд Азийн Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын Холбооны 5-р чуулганаас байнгын Нарийн бичгийн газар байгуулах санал албан ёсоор гаргаж Умард Кёнсан мужийн Пухан хотноо байнгын Нарийн бичгийн газрыг байгуулан Зүүн хойд Азийн Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын харилцаа хамтын ажиллагааг хөжгүүлэх болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулжээ. (Умард Кёнсан муж)