11 сарын 17-ны өдөрболсон Хёго мужийн захирагчийн сонгуульд Сайто Мотохико дахин сонгогдлоо. Тэрээр Японы Дотоод хэргийн яамны захирал, Осака мужийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд гурван жилийн өмнө анх удаа захирагчийн сонгуульд ялж байсан юм.
Сайто захирагч өөрийн захиргааны шинэчлэлийн амжилтыг онцолж, залуу үеийнхэнд чиглэсэн хөрөнгө оруулалт болон үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.
Хёго муж нь 1996 онд Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоог байгуулахад томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд өнөөг хүртэл гамшгаас сэргийлэх хорооны зохицуулагчаар ажиллаж, нийт 19 удаагийн хорооны хурлыг зохион байгуулан тус Холбооны харилцааг идэвхжүүлэхэд манлайлан оролцсоор ирсэн байна.