동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын Томск мужийн орлогч даргатай уулзав.2023-10-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10 дугаар сарын 24-ний өдөр NEAR Холбооны 14 дүгээр Бүгд хуралд оролцохоор Үльсан хотод хүрэлцэн ирсэн ОХУ-ын Томск мужийн орлогч дарга Василий Потемкинтэй уулзаж, харилцан сонирхсон асуудлаар ярилцав.



    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин орлогч дарга Потемкин болон түүний багийн төлөөлөгчдөд олон улсын хүндхэн нөхцөл байдлыг үл харгалзан Бүгд хуралд биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэн, энэ удаагийн Бүгд хурал нь хурлын цар хүрээ төдийгүй, хурлын агуулгын хувьд түүхэн дэх “Хамгийн том Бүгд хурал” болж байгааг онцлон хэлэв. Тэрээр мөн NEAR Холбооны үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн дэмжиж, идэвхитэй оролцож байхыг хүслээ. 



    Орлогч дарга Василий Потемкин Бүгд хуралд урьсанд талархал илэрхийлэн, хурал амжилттай зохион байгуулалагдаж байгаад баяр хүргэж, Томск мужийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн NEAR бол Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны чухал платформ гэдгийг онцлоод NEAR-ийн Хэрэг эрхлэх газар болон бусад хороодын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, залуучууд, соёл, боловсролын салбарын харилцааг идэвхтэй өрнүүлэхээ мэдэгдэв.