동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хөнань мужийн орлогч дарга Жан Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.2023-10-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 111.jpg  

첨부파일


    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10-р сарын 24-ний өдөрт Үльсан хотноо NEAR-ийн 14 дүгээр Бүгд хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Хөнань мужийн орлогч дарга Жан Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  

 


    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Хөнань мужийн өндөр түвшиний төлөөлөгчдийг  тэргүүлэн ирсэн орлогч дарга Жан Минд талархал илэрхийлээд энэхүү Бүгд хурал 52 гишүүн орон нутгийн 22 дарга, орлогч дарга болон 34 удирдлагын түвшиний албан тушаалтан оролцсон хамгийн томоохон өндөр ач холбогдол бүхий түүхэн хурал болж байгааг онцлон хэлэв. Мөн түүнчлэн, NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын дэмжлэгээр БНСУ-ын Үльсан хотын захиргаатай найрсаг харилцаа  тогтоож, энэ удаагийн Бүгд хурлын үеэр Санамж бичиг зурсанд баяр хүргэж, цаашид Цахим худалдаа болон Аялал жуулчлалын хороог хариуцан идэвхтэй ажиллуулахыг хүслээ. 


 

    Орлогч дарга Жан Мин NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас Хөнань мужийн хөгжилд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэхийн ялдамд Зүүн хойд Азийн бүс нутагт NEAR-ийн нөлөө улам бүр өргөжиж байгаад баяртай байгаагаа хэлэв. Түүнчлэн Хөнань муж нь Хятад улсдаа 5 дугаарт эрэмбэлэгдэх томоохон муж бөгөөд 100 гаруй сая хүн амтай, мужийн эдийн засаг, соёлын салбарын онцлогоо ашиглан NEAR-ийн гишүүн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.