동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ляонин мужийн орлогч дарга Жин ГуоВэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.2023-10-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 11.jpg  

첨부파일

    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10 дугаар сарын 24-ний өдөр NEAR Холбооны 14 дүгээр Бүгд хуралд оролцохоор Үльсан хотод хүрэлцэн ирсэн Ляонин мужийн орлогч дарга Жин Гуо Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 


    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин орлогч дарга Жин Гуо Вэйтэй энэ жил 4 дэх удаагаа уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд энэхүү Бүгд хурал 52 гишүүн орон нутгийн 22 дарга, орлогч дарга болон 34 удирдлагын түвшиний албан тушаалтан оролцсон хамгийн томоохон түүхэн хурал болж байгааг онцлон танилцуулав. Түүнчлэн, Ляонин муж 15 дугаар Бүгд хурлын даргаар сонгогдон, NEAR-ийн Дижитал эдийн засгийн хорооны зохицуулагчаар ажиллах болсоноос гадна БНСУ-ын Кёнсанбүг мужтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан явдалд халуун баяр хүргэв. Мөн  Ляонин мужийг ирэх хоёр жилийн хугацаанд даргаар ажиллах үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас идэвхтэй дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэв.  

 


    Орлогч дарга Жин ГуоВэй NEAR бол Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаа хоорондын олон талт хамтын ажиллагааны маш чухал платформ  гэж үнэлээд, Ляонин муж ирэх хоёр жилийн хугацаанд NEAR-ийг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хичээн ажиллахаа илэрхийлэв.