동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гансу мужийн Гадаад харилцааны газрын дарга Жан БаоЖүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.2023-10-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10 дугаар сарын 24-ний өдөр NEAR Холбооны 14 дүгээр Бүгд хуралд оролцохоор Үльсан хотод хүрэлцэн ирсэн Гансу мужийн Гадаад харилцааны газрын дарга Жан БаоЖүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.  

 


    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин энэ удаагийн Бүгд хурал 52 гишүүн орон нутгийн 22 дарга, орлогч дарга болон 34 удирдлагын түвшиний албан тушаалтан оролцсон хамгийн томоохон түүхэн хурал болж байгааг онцлон танилцуулав. Түүнчлэн Гансу муж энэхүү хурлын үеэр NEAR Холбооны 81 дэх албан ёсны гишүүнээр элссэнд баяр хүргэж, цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэйгээр манлайлан оролцож, орон нутгуудийн хамтын хөгжил цэцэглэлт, энх тайвны үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүслээ. 



    Жан БаоЖүн дарга Гансу муж NEAR Холбоонд гишүүнээр элсэхэд Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин идэвхтэй дэмжлэг үзүүлсэнд талархаж, Гансу муж соёл, аж үйлдвэрийн давуу талаа ашиглан NEAR Холбоогоор дамжуулан Зүүн хойд Азийн орон нутгуудтай идэвхтэй харилцах болно гэдгээ илэрхийлэв.