동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Япон Улсын Тояама, Шиманэ мужийн төлөөлөгчидтэй уулзав.2023-10-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10 сарын 24-ний өдөр NEAR-ийн 14-р Бүгд хуралд оролцсон Япон улсын Шиманэ мужийн Байгаль орчин, соёлын газрын дарга болон Тояама мужийн дарга, Амьдрах орчин, байгаль орчин, соёлын газрын орлогч дарга тэргүүтэй Япон улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 



Уулзалтын үеэр Им дарга Бүгд хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буйд болон Шиманэ муж Холбооны Боловсрол, соёлын харилцааны хорооны зохицуулагчаар, Тояама муж Байгаль орчны хорооны зохицуулагчаар ажиллаж 20 гаруй жилийн хугацаанд NEAR Холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлээд энэ удаагийн Бүгд хурал хамгийн өндөр түвшиний оролцоотой том хурал болж байгааг дурьдав. Тэрээр гишүүн орон нутгууд Бүгд хуралд оролцсоноор бусад улсын орон нутагтай харилцаа тогтоох сайхан боломж бүрдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэн цаашид NEAR Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүслээ.

    Тояама мужийн дарга, Амьдрах орчин, байгаль орчин, соёлын газрын орлогч дарга Хаяаши Рика NEAR Холбооны Бүгд хурал амжилттай зохион байгуулагдаж байгаад баяр хүргэж, NEAR Холбоо найрсаг зочломтгой хүлээн авсанд талархал илэрхийлэв. Түүнчлэн, ирэх 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдахаар товлогдсон Байгаль орчны хорооны хурал энэ удаад цахимаар зохион байгуулагдах болсонд харамсаж буйгаа илэрхийлэв.

 


    Шиманэ мужийн Иргэний харилцаа, байгаль орчин, соёлын газрын дарга Нишимура Хидэки NEAR Холбооны Бүгд хурлын урилга хүлээн авсандаа талархал илэрхийлж, уулзалт амжилттай болсонд баяр хүргэв. Тэрээр Шиманэ муж NEAR Холбоотой хамтран ажиллах, ялангуяа NEAR-ийн Боловсрол, соёлын солилцооны дэд хороог хариуцан ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Ноён Нишимура мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй  өнгөрсөн 8 дугаар сард БНХАУ-ын Жилин мужид зохион байгуулагдсан  3 дахь удаагийн дугуй ширээний уулзалтын үеэр уулзсанаа дурсаж, дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн талуудын найрсаг харилцаа үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.