동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR-ийн 14-Р Бүгд хуралд оролцсон Солонгосын гишүүн орон нутгуудын удирдлагуудтай уулзалт хийв2023-10-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10 сарын 24-ний өдөр Үльсан хотын Лоттэ зочид буудалд NEAR-ийн 14-р Бүгд хуралд оролцсон Солонгосын орон нутгуудын удирдлагуудтай уулзалт хийв.

Энэхүү уулзалтад Чүнчонбүг мужийн захиргааны Олон улсын харилцааны элч Гуаг Тэ Ёль, Чүнчоннам мужийн захиргааны Олон улсын харилцааны элч Ү Сон Гю, Ганвон мужийн захиргааны Олон улсын харилцааны элч Шим Жэ Хён нар оролцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR-ийн 14-р Бүгд хуралд оролцож байгаа Солонгосын орон нутгуудын удирдлагуудад талархал илэрхийлж, цаашид NEAR Холбоо Солонгосын гишүүн орон нутгуудын хооронд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов.



Нөгөөтэйгүүр энэ удаагийн NEAR-ийн 14-р Бүгд хуралд Солонгосын 13 орон нутгаас 29 хүн оролцсон бөгөөд Үльсан хотын Захирагч Ким Дү Гём, Гёнсанбүг мужийн Захирагч И Чоль Ү болон Үльсан, Дэгү, Инчон, Сэжун хот, Гёнги, Ганвон, Чүнбүг, Чүннам, Жонбүг, Гёнбүг, Жэжү мужаас Олон улсын харилцааны 11 элч оролцов.