동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажлын алба 14-р Бүгд хурлын бэлтгэл ажлын тайлан хуралд оролцов2023-10-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


     10  дугаар сарын 16-ны өдөр Үльсан хотын видео хурлын танхимд болсон NEAR-ийн 14-р Бүгд хурлын арын албанд ажиллах ажлын хэсгийн хуралд тус газрын Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ү Дэ Бом тэргүүтэй ажлын алба оролцов.

    Уг хурал нь 14-р Бүгд хурлын бэлтгэл ажлын явцтай танилцах сүүлчийн хурал бөгөөд хурлын эхэнд хурлын арын албыг хариуцсан компанийн бэлтгэл ажлын явцтай танилцсаны дараа нэмэлт анхаарах зүйлийг хэлэлцэв.  

    Хурлыг нээж Үльсан хотын Захирагчийн орлогч Ан Хю Дэ “NEAR-ийн 14-р Бүгд хурал орон нутгийн захиргааны байгууллагуудын дээд түвшний албан тушаалтнууд их оролцох чухал хурал тул бэлтгэл сайн хангах хэрэгтэй” гэдгийг онцлон захив. 



    Эхлээд Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ү Дэ Бом NEAR-ийн 14-р Бүгд хуралд 53 орон нутаг (Танхимд 40, цахимаар 13) оролцох бөгөөд энэ нь Солонгост Жолланам мужид болж байсан 10-р Бүгд хуралд 33 орон нутаг оролцож байсныг давж, орон нутгийн орлогч даргаас дээш түвшний удирдлагын хувьд Хунан мужид болж байсан 12-р Бүгд хуралд 12 хүн оролцож байснаас илүү буюу 22 хүн (Танхимд 18, цахимаар 4), газрын даргаас дээш түвшний 34 хүн, нийт 66 хүн оролцож байгаа нь түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй хурал болох бөгөөд хуралд оролцогчдын тав тухыг алдагдуулахгүй байхын төлөө сайтар хичээж ажиллана гэв.


    Нөгөөтэйгээр NEAR-ийн 14-р Бүгд хурал 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Үльсаны конвеншн төвд болох бөгөөд 10 дугаар сарын 25-ны өдөр NEAR-ийн гишүүн орон нутгуудын удирдлагуудын уулзалт, хурлын нээлтийн арга хэмжээ, Бүгд хурал, Үльсаны тунхаглал, Үльсаны далайн эргээрх аялал зэрэг хөтөлбөр багтсан ба 10 сарын 26-ны өдөр Хёндэ автомашины үйлдвэр, Тэхуа голын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг үзэх болно.