동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Залуучуудын харилцааны чиглэлээр Хандун их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав2023-10-12

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일


 Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10 сарын 12-ны өдөр Хандун их сургуульд зочилж, тус сургуулийн захирал Чэ Ду Сонтой уулзан орон нутгийн оюутан залуусын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав..


Им дарга NEAR нь Хандун их сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар орон нутгийн залуусыг олон улсад гаргахад хувь нэмрээ оруулах болсонд баяртай байгаа бөгөөд цаашид орон нутгийн оюутан залуусан хамтын ажиллагааны улам бүр өргөжиж идэвхижинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.


Хандун Их Сургуулийн захирал Чэ Ду Сон орон нутгийн глобалчлалын тулд "Глокал Их Сургууль 30" -тай холбогдох олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр төслийн зорилго нь NEAR Холбооны үндсэн зорилготой нийцэж байгааг онцолж, орон нутгийн их дээд сургуулийн оюутан, залуус хоорондын солилцооны чиглэлээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.


    Хандун их сургууль нь Гёнсанбүг мужийн Пухан хотод байрладаг бөгөөд 1995 онд дөрвөн жилийн сургалттай үйл ажиллагаагаа эхэлсэн хувийн их сургууль төдийгүй нийт 3900 орчим оюутан суралцаж, олон улсын хэмжээний төрөл бүрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг учраас авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр тэргүүлэгч их сургууль гэж үнэлэгддэг.