동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар, Оросын “NEAR-ийг сурталчлах Хүндэт элч” нартай онлайн уулзалт зохион байгуулав.2022-10-25

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 줌회의모습.jpg  

첨부파일

10 сарын 20-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газар Оросын гишүүн орон нутгуудаас өргөмжлөгдсөн “NEAR-ийг сурталчлах Хүндэт элч” нартай онлайнаар уулзалт зохион байгуулав.

Энэ арга хэмжээнд Оросын Алтайн хязгаар, Эрхүү муж, Сахагийн БНУ, Магадан муж, Хакасын БНУ буюу 5 орон нутгийн 5 Хүндэт элч оролцов.

NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй 5 хүн оролцов.

Уулзалтаар NEAR-ийг сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлэх арга замын талаар хэлэлцэж дараагаар нь Хүндэт элч нар сонирхсон зүйлийнхээ талаар асуув.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким уг Чэ Хүндэт элч нарын үйл ажиллагаа NEAR-ийн нэр хүндийг дээшлүүлэхэд их чухал үүрэг гүйцэтгэж байгааг дурдаад NEAR Холбоо ба орон нутгийг холбоход гол үүрэг гүйцэтгэж орон нутагтай шууд харилцан NEAR-ийг нутгийнхаа ард иргэдэд таниулах боломжтойг онцлон хэлэв.


Хүндэт элч нар NEAR-ийг таниулсан үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ цаашид NEAR-аар дамжуулан Оросын гишүүн орон нутгууд болон NEAR-ийн бусад гишүүн орон нутгуудын хооронд боловсрол, судалгаа, эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагааг явуулах арга замын талаар санал бодлоо хуваалцаж, NEAR-ийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй дэмжиж ажиллана гэв.

Нөгөөтээгүүр NEAR-ийн Хэрэг эрхлэх газар өнгөрсөн 2020 оноос эхлэн Оросын гишүүн орон нутгуудын нийгмийн идэвхтэн, зүтгэлтнүүдийг NEAR –ийн Хүндэт элчид өргөмжилж ирсэн бөгөөд одоогийн байдлаар Алтайн хязгаар, Эрхүү муж, Сахагийн БНУ, Магадан муж, Буриадын БНУ, Хакасын БНУ, Приморийн хязгаар зэрэг 7 орон нутгийн 10 элчээр өргөмжлөгдөөд байна.