동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Зүүн хойд Азийн 5 улсын хүүхдийн зургийн уралдааны шагналт байрын бүтээлүүдийн үзэсгэлэнг үзэж сонирхов.2022-10-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.jpg  

첨부파일

10 сарын 13-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Төлөвлөлт, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Им Ин Жин тэргүүтэй 7 ажилтан Жолланам мужийн номын сангийн Намду Хуаран танхимд гарсан Зүүн хойд Азийн 5 улсын хүүхдийн зургийн уралдааны шагналт байрын бүтээлүүдийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Түүний зэрэгцээ Жолланам мужийн Олон улстай харилцах багийн ахлагч Ким Дун Чоль зэрэг холбогдох албаны хүмүүстэй уулзаж NEAR-ийн үйл ажиллагаа болон гишүүн орон нутгууд хоорондын гадаад харилцааны талаар хэлэлцэв.


Нөгөөтээгүүр Жолланам муж  NEAR Холбоог үүсгэн байгуулалцсан ууган гишүүн орон нутаг ба Холбооны 10 дахь удаагийн тэргүүлэгчээр сонгогдож орон нутгуудын харилцааны үйл ажиллагааг манлайлж байсан бөгөөд энэ жил болсон NEAR-ийн Олон улсын форумд хэлэлцүүлэг хэсэгт оролцох зэргээр тус Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.