동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар орон нутгийн оюутнуудад зориулсан дадлагын хөтөлбөр зохион байгуулав.2022-08-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 오리엔테이션.JPG  

첨부파일

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар 8 сарын 8-10-ны өдрүүдэд 2 долоо хоногийн хугацаатай Гёнсанбүг мужийн 12 оюутныг тус Холбооны Хэрэг эрхлэх газартай танилцах, дадлагажих хөтөлбөрт хамруулав.

Энэ удаагийн хөтөлбөрт тус газрын гишүүн улс орон нутгуудтай харилцдаг мэргэжилтэн, төрийн албан хаагчид оюутнуудад зориулан тусгай лекц тавихаас гадна оюутнууд дадлага хийх, гадаад оюутнуудтай онлайнаар харилцах, Гёнсанбүг мужийн захиргааны ордонтой танилцах, уулзалт хийх, NEAR-Олон улсын жишиг форум зохион байгуулах зэргээр олон төрлийн хөтөлбөрт оролцов.

Ялангуяа Хятад, Япон, Солонгос, Монгол, Оросыг хариуцсан мэргэжилтэн, гадаадаас ирсэн төрийн албан хаагчид Зүүн хойд Азийн улсуудын эдийн засаг, нийгэм, соёлын талаар лекц тавьж, оюутнуудын сонирхсон асуултад хариулснаар тэдэнд Зүүн хойд Азийн улс орнуудын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх завшаан олгов.


Мөн энэ жил анх удаа NEAR-Олон улсын жишиг форум зохион байгуулж оюутнуудаар олон улсын форумыг төлөвлөн зохион байгуулуулж, оролцуулах хэлбэрээр явуулсан нь бодит туршлага боллоо.


Хөтөлбөрт оролцогчид “Зүүн хойд Азийн залуучуудын хамтын ажиллагааны арга зам” хэмээх сэдвээр зохион байгуулсан жишиг олон улсын форумаар дамжуулан Зүүн хойд Азийн харилцааг идэвхжүүлэхийн тулд төрөл бүрийн салбарт олон улсын хамтын ажиллагааг явуулах, хичээл зүтгэл хэрэгтэйг өөрийн биеэр мэдэрлээ” гэж сэтгэгдлээсээ хуваалцав.


Ийнхүү оюутнууд энэхүү хөтөлбөрөөр дамжуулан “Зүүн хойд Азид НҮБ-ын дайтай үүрэг”-тэй байхыг чухалчилж буй NEAR Холбоо олон улсын байгууллагын хувьд хүлээх үүргийг өөрийн биеэр таньж мэдсэнээр олон улсын харилцааны мэргэжилтэн болох мөрөөдөлдөө нэг алхам ойртох завшаан болов.