동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Шаньдун мужид NEAR-ийн Далай загасны аж үйлдвэрийн хорооны 7-р хурал болж өнгөрлөө.2022-08-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 김옥채사무총장 축사.jpg  

첨부파일

БНХАУ-ын Шаньдун муж 8 сарын 9-11-ний өдрүүдэд Зүүн хойд Азийн далайн эдийн засгийн шинэчлэлийн форум болон Хятадын далайн эдийн засгийн форум хэмээх нэрээр NEAR-ийн Далай загасны аж үйлдвэрийн хорооны 7-р хурлыг зохион байгууллаа. 


“Шинэ хөдөлгөгч хүч, шинэ орон зай, шинэ хөгжил” хэмээх сэдвээр 1 үндсэн форум, 5 дэд форум болж Хятад, Солонгос, Орос зэрэг NEAR-ийн гишүүн улсуудаас гадна Англи, Норвеги зэрэг улсын 300 гаруй хүн оролцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ нээлтийн ажиллагаанд зориулж үг хэлэхдээ Шаньдун муж Далай загасны аж үйлдвэрийн хорооны хурлыг зохион байгуулснаас хойш Зүүн хойд Азийн 5 улсын 23 гишүүн орон нутаг Шаньдун мужид айлчилж харилцан ашигтай үр дүнд хүрч ирсэн бөгөөд NEAR Холбоогоор дамжуулан Зүүн хойд Азийн Далай загасны аж үйлдвэрийн төв болон хөгжихийг хүсэв.


Дашрамд дуулгахад Шаньдун муж NEAR Холбоог үүсгэн байгуулалцсан ууган гишүүний нэг бөгөөд өнгөрсөн хугацаанд тус Холбооны үйл ажиллагааг хөгжүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцож ирсэн юм. Мөн 2008 оны 7-р Бүгд хурлаар Далай загасны аж үйлдвэрийн хороог байгуулж, 6 удаагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ.