동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар ICLEI –тэй хамтран ажиллах арга замыг хэлэлцэв.2022-04-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 화상회의.jpg  

첨부파일

4-р сарын 8-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Хятадтай харилцах мэргэжилтэн Жу Сон Хва, Хятад улсын орон нутгуудыг төлөөлөгч Ли Күн нар ICLEI (Дэлхийн тогтвортой байдлын төлөөх орон нутгийн засаг захиргааны зөвлөл) Зүүн Азийн салбарын Гадаад стратегийн хэлтсийн дарга Лю Гэ болон Бээжин дэх салбарын Хөтөлбөрийн хэлтсийн дарга Тан Юүдэтэй зайн уулзалт хийн хамтын ажиллагааны арга замын талаар хэлэлцэв.

Тухайлбал, NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй олон улсын харилцааны хөтөлбөр болон Хятадын гишүүн орон нутгууд NEAR-ийн үйл ажиллагаанд оролцож буй өнөөгийн байдлын талаар, ялангуяа NEAR-ийн Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороо(Хорооны зохицуулагч : Хятад, Шаньси муж) ба ICLEI хооронд харилцах арга замын талаар хэлэлцэв. Түүнчлэн Хятадын орон нутгуудыг төлөөлөн ажиллаж буй Ли Күн Шаньдун мужийн Вэйхай хотоос ирсний хувьд хотынхоо талаар танилцуулж, NEAR-аас явуулдаг хөтөлбөрийг ICLEI-ийн төсөл хөтөлбөртэй холбох арга замыг эрэлхийлэв.

Нөгөөтээгүүр, ICLEI нь дэлхийн 125 орны 2500 гаруй орон нутгийн засаг захиргааны байгууллагыг гишүүнээр элсүүлсэн, тогтвортой хөгжлийн төлөөх хот, орон нутгийн засаг захиргааны дэлхийн сүлжээ юм. Төв нь Германы Бонн хотод, Зүүн Азийн төв салбар нь Солонгосын Сөүл хотод байрладаг. 2016 онд NEAR-ийн Хэрэг эрхлэх газар болон ICLEI нь харилцаа хамтын ажиллагааны түншлэлийг (санамж бичиг) байгуулсан.