동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл ОХУ-ын Красноярск хязгаараас зохион байгуулсан Эдийн засгийн форумд онлайнаар оролцлоо.2022-03-10

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 참가모습.jpg  

첨부파일

3 сарын 3-ны өдөр NEAR Холбооны гишүүн орон нутаг болох ОХУ-ын Красноряск хязгаараас зохион байгуулсан 18 дахь удаагийн Красноярскийн эдийн засгийн форумд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл онлайнаар оролцов.  

Сибирь: ирээдүйн эдийн засаг хэмээх сэдвээр болсон энэ удаагийн форумд ОХУ-ын дэд сайд Викториа Абрамченко, Сибирийн Холбооны Тойргийн ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Анатолий Серишев, Красноярск хязгаарын захирагч Александр Усь, салбарын мэргэжилтэн, бизнес эрхлэгч зэрэг Оросын улс төр, эдийн засгийн салбарын хүмүүс олноор оролцов.


Уг форумд оролцсон эдийн засгийн мэргэжилтнүүд дэлхий дахинд эдийн засгийн уналттай цаг үе тохиож байгаа хэдий ч Красноярск хязгаарын эдийн засгийн форум дээд хэмжээний хэлэлцүүлгийн платформ болж буй бөгөөд Сибирийн бүсийн боломж давуу талд тулгуурлан Орос ба Азийн улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлж чадна гэдгийг онцлон тэмдэглэв.

Нөгөөтээгүүр 2004 оноос эхтэй, энэ жил 18 дахь удаагаа болж буй уг форум нь Дорнын эдийн засгийн форум, Санкт-Петрбургийн эдийн засгийн форум зэрэг Оросын эдийн засгийн 3 том форумын нэг юм. Энэ жилийн форумыг зайн болон танхимын хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нийт 79 орноос 44,000 хүн оролцжээ. Бизнесийн арга хэмжээний үеэр 8.2 тэрбум рубль буюу 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтын 37 гэрээ хийгджээ.