동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл Үльсан хотын захиргаанд айлчлав.2022-02-22

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 2 сарын 22-ны өдөр тус Холбооны тэргүүлэгч орон нутаг болох БНСУ-ын Үльсан хотын захиргаанд айлчилж, Үльсан хотын захирагч Сун Чоль Ху болон Олон улсын харилцааны элч Хо Тэ Вуантай уулзав.


Уулзалтаар Холбооны тэргүүлэгч орон нутгийн хувьд Үльсан хотын захиргаа 9 сарын 20-22-ны өдрүүдэд NEAR Холбооны Ажлын хэсгийн хорооны 13-р хурлыг танхимын хэлбэрээр зохион байгуулах төлөвлөгөөтэйгөө илэрхийлсэн бөгөөд Холбооны Хэрэг эрхлэх газрын зүгээс уг хурлыг амжилттай зохион байгуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлэв.



Түүнчлэн Үльсан хотын захирагч Сун Чоль Ху болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Ажлын хэсгийн хорооны хурлаар дамжуулан NEAR Холбоо Зүүн хойд Азийн бүсийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг удирдан чиглүүлэхэд дундын чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн адил байр суурьтай байгаагаа илэрхийлж, цаашид Хойд Солонгосын орон нутгуудын зүгээс ч тус Холбооны үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээхээр болов.