동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт БНХАУ-ын орон нутгуудыг төлөөлж ажиллах Еи Күн ажлаа хүлээж авлаа.2022-02-07

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념.JPG  

첨부파일

2 сарын 7-ны өдөр NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллахаар БНХАУ-ын Шаньдун мужийн Вэйхай хотын Хуанчүй дүүргийн захиргааны ажилтан Еи Күн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэгээс захирамжаа гардаж авлаа. Тэрээр Жэжү их сургуулийг Аялал жуулчлалын менежментийн магист зэрэгтэйгээр төгсч, их сургууль, компани, телевизийн газарт ажиллаж туршлага хуримтлуулжээ. Мөн Шаньдун хотын Вэйхай хотын Хуанчү дүүргийн захиргааны Солонгос, Японтой харилцах хэлтэст 2 жил гаруй хугацаанд Солонгос, Хятадтай харилцах ажлыг хариуцан ажиллаж байжээ.

 

Цаашид NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдаж, Хятадын гишүүн орон нутгуудтай харилцах ажлыг хариуцах ба тус газарт ажиллаж олон улсын харилцааны чиглэлээр арвин туршлага хуримтлуулж, байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахад дээд зэргээр хичээх болно гэв. Еи Күн нь Солонгост 6 жил амьдарч байсан бөгөөд Солонгосын нийгэм, соёлын талаар өргөн ойлголттойн хувьд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт амжилттай ажиллаж чадна гэдэгт найдаж байна.