동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтнууд БНСУ-ын Гёнсан их сургуулиас зохион байгуулсан “K-Цэнхэр бүс” форумын нээлтийн ёслолд оролцов.2022-02-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A3722.JPG  

첨부파일

1 сарын 26-27-ны өдрүүдэд Гёнсан их сургуулиас зохион байгуулсан “K-Цэнхэр бүс” форумын нээлтийн ёслолд Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын 3 төлөөлөл оролцов. 


Тус форумаар НҮБ-ын тогтвортой хөгжлийн төлөөх зорилтын дагуу нүүрстөрөгчийн гаралтыг бууруулах, дижитал шинэчлэл зэрэг цаг үеийн шаардлагатай холбогдуулан газар тариалан, хөдөө аж ахуйн хөгжил, бүс нутгийн хөгжлийн талаар хэлэлцэх юм.

Форумын нээлтийн ёслолд тус форумыг зохион байгуулах албаны дарга И Ян Гү үг хэлж, Гёнсан их сургуулийн захирал Гвон Сүн Ги, мэндчилгээ дэвшүүлсний дараагаар илтгэл тавив. 


Ким дарга форумын нээлтийн ёслолд баяр хүргэж үг хэлэхдээ NEAR Холбооны талаар танилцуулж, “К-Цэнхэр бүс” форумаас хэрэгжүүлж буй бүс нутгийн хамтын хөгжлийн загварыг сонирхох NEAR-ийн гишүүн орон нутгуудыг холбож өгөхийн тулд хамтран ажиллах болно” гэв.