동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ Пусан хотод суугаа Япон улсын Ерөнхий консулын газарт айлчлав.2019-07-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 일본총영사만남.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ 7-р сарын 4-ний өдөр Пусан хотод суугаа Япон улсын Ерөнхий консулын газарт айлчлан Ерөнхий консул Мичигами Хисашитай албан уулзалт хийсний дараа хамт үдийн зоог барив. Ерөнхий нарийн бичгийн дарга Ким NEAR холбоо анх байгуулагдахад Шиманэ, Тояама, Хёго зэрэг Японы нутгийн захиргааны байгууллагын санаачилгыг тайлбарлан цаашид Японы гишүүн орон нутгуудын идэвх оролцоо болон шинээр гишүүн элсүүлэх тал дээр тусалж дэмжихийг хүслээ.


Ерөнхий консул Мичигами хэлэхдээ сүүлийн үед Солонгос Япон 2 орны нутгийн захиргаадын байгууллагын хоорондын харилцаанд Японы орон нутгууд идэвхгүй байгааг дүгнээд Засгийн газрын хоорондох улс төр гадаад харилцааны зөрчилдөөнөөс үл хамааран харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлье гэсэн NEAR-ын үзэл баримтлалыг дэмжин цаашид идэвхтэйгээр дэмжин ажиллахаа амласан.