동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар Хятад улсын Хунан мужид айлчилж 12-р Бүгд хурлын бэлтгэл ажлын талаар хуралдав2018-09-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 出差照片2.jpg  

첨부파일

NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газрын төлөөлөгчид (Олон улсын хамтын ажиллагааны багийн ахлагч Чой Жү Хуа тэргүүтэй төлөөлөгчид) 2018 оны 8-р сарын 29-ний өдөр Бүгд хурлыг зохион байгуулагч Хунан мужийн Чанса хотод айлчилж 12-р Бүгд хурлын бэлтгэл ажлын талаар уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Хятад улсын Хунан мужийн зүгээс Гадаад харилцааны хэлтсийн Гадаад найрамдлын холбооны орлогч дарга Рю Чи Пон, мэргэжилтэн Ли Ви Чинг нар оролцсон бөгөөд Бүгд хурлын хэлэлцэх асуудлыг өргөн барих, оролцогч гишүүн орон нутгуудын MOU санамж бичигт гарын үсэг зурах зэрэг арга хэмжээний нарийн асуудлыг хэлэлцэв.


ЗХАНЗХ-ны 12-р Бүгд хурал 2018 оны 10-р сарын 29-31-ний өдрүүдэд Хятад улсын Хунан мужийн Жанжиажэ хотноо зохион байгуулагдана.