동북아시아지역자치단체연합 로고

Сүүлийн үеийн мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Сүүлийн үеийн мэдээ

NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар “Олон талт соёлын фестиваль”-ийг дэмжин оролцлоо2018-09-03 15:28:19

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 noname01.jpg  

첨부파일

NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар 2018 оны 8-р сарын 30-ны өдөр Гёнсанбүг мужийн Пухан хотын “Идун ахлах сургууль”-аас зохион байгуулсан “Олон талт соёлыг таниулах зорилготой Дэлхийн иргэнтэй хөл нийлүүлэх фестиваль”-ийг дэмжин оролцов. “Идун ахлах сургууль”-аас зохион байгуулсан тус арга хэмжээ нь улс бүрийн тоглоом наадгайгаар дамжуулан сурагчдад олон талт соёлыг үнэн бодитоор ойлгуулах, олон улсын нийгэмтэй эв найрамдалтай байхад туслах зорилготой юм. 

 


Энэ удаагийн арга хэмжээнд NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Сонг Мин тэргүүтэй Хятад, Монгол, ОХУ-ын төлөөлөгчид мөн Япон хэлний орчуулагч нар оролцсон бөгөөд Монгол улсын төлөөлөгч Э.Аззаяа нь малын шагайгаар тоглодог монголын уламжлалт наадгай “Алаг мэлхий өрөх”, Хятад улсын төлөөлөг Ү Мю Мю модоор хийсэн хятадын уламжлалт тоглоомыг сурагчдад зааж хамт тоглолоо. Олон талт соёлтой гэр бүлийг дэмжих төвөөс Филлипин багш ирж үндэсний уламжлалт тоглоомоо танилцуулсан.