동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён ОХУ-ын Иркутск мужид айлчлав.2018-06-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0604_3.jpg  

첨부파일

ЗХАНЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 06-р сарын 04-06-ны өдрүүдэд ОХУ-ын Иркутск мужид айлчлан 06-р сарын 05-ны өдөр мужийн захирагч Левченко Сергейтэй уулзаж Иркутск муж болон ЗХАНЗХ-ны хамтын ажиллагааны талаар ярилцав.  




Ялангуяа ЗХАНЗХолбооноос энэ оны 9, 12-р саруудад зохион байгуулагдах Холбооны Бүгд хурал, Ложистикийн салбар хороооны хуралд оролцохыг хүссэн бол Иркутск мужийн зүгээс энэ оны 6-р сард тус мужид зохион зохион байгуулагдах залуусын форумд Холбооны гишүүн орон нутгуудыг оролцуулахыг мөн эмнэлэгийн тоног төхөөрөмжийн салбарт хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Юнескод бүртгэгдсэн Дэлхийн өв болох “Байгаль нуур” орших Иркутск муж болон ЗХАНЗХ-ны гишүүн орон нутгуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар санал солилцов.




Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Хун тэргүүтэй төлөөлөгчид Иркутскийн олон улсын тээврийн их сургууль, Иркутскийн Үндэсний их сургуульд айлчлан дэд захирал Куценко Сергей, Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Григоричев Константин нартай уулзаж Холбооны Олон улсын форумын хамтын ажиллагааны талаар санал солилцон 6-р сарын 6-ны өдөр Иркутск мужид суугаа элчин сайд Ом Ги Ёнтой оройн зоог барьж ЗХАНЗХолбоо болон ОХУ-ын Сибирийн холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхийг хүслээ.