동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Хошимин, Пномпен хотуудад айлчлав.2017-08-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 170725-28 3.jpg   첨부파일 170725-28 2.jpg  

첨부파일

첨부파일

7 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Вьетнам улсын Хошимин, Камбодж улсын Пномпен хотноо айлчилж, тус хотуудыг Холбоонд сурвалжлагч гишүүнээр элсүүлэх тухай судлав. 7 дугаар сарын 26-ны өдөр Хошимин хотын Ардын засгийн Гадаадтай харилцах хорооны орлогч  дарга Ли Тан Лиэмтэй уулзахдаа тус хотыг Холбооны сурвалжлагч гишүүнээр элсүүлэх хүсэлтэйгээ илэрхийлэв. Хариуд нь ноён Ли Тан Лиэм Хошимин хот гадаадын олон хоттой харилцаатай бөгөөд тус Холбоонд сурвалжлагч гишүүнээр элсвэл орон нутгуудтай өргөн харилцах боломж нээгдэнэ гэж үзэж байна гээд энэ талаар нааштайгаар хүлээн авч судалж үзэх болно гэв.

 

 

 Дараагаар нь Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён БНСУ-аас Хошимин хотноо суугаа Ерөнхий консул Пак Ну Вуанд бараалхан хотыг тус Холбоонд сурвалжлагч гишүүнээр элсэхэд тусалж дэмжихийг хүсэв .

 

 

 

 

7 дугаар сарын 27-ны өдөр Камбодж улсад айлчлан БНСУ-аас тус улсад суугаа элчин Сайд Ким Вон Жин болон эрх баригч нам болох Камбодж ардын намын Гадаад харилцааны хорооны орлогч дарга Сүос Яратай тус тус уулзан Холбооны талаар танилцуулж, Камбоджийн орон нутгуудыг сурвалжлагч гишүүнээр элсүүлэх талаар ярилцав