Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Ерөнхий нарийн бичгийн дарга Хятад-Солонгос-Япон 3 улсын Улаан хөлт өрөвтасыг хамгаалах Нөхөрлөл, Хамтын ажиллагааны Форумын Нарийн бичгийн даргийн орлогч Чэн Зыг хүлээн авч уулзав.2017-08-03
Бичлэг оруулахAdmin
Файл 0721_1.jpg
7 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Хятад-Солонгос-Япон 3 улсын Улаан хөлт өрөвтасыг Хамгаалах Нөхөрлөл, Хамтын Ажиллагааны Форумын Нарийн бичгийн даргын орлогч Чэн Зыг хүлээн авч уулзав. Ноён Чен Зы зөвхөн Зүүн хойд Азид л байдаг бөгөөд устаж үгүй болох аюулд тулгараад буй улаан хөлт өрөвтасыг хамгаалснаар Хятад-Солонгос-Япон 3 улсын нөхөрлөлийг нэмэгдүүлэхэд анхаарч буй тухайгаа тайлбарлаад энэ жилийн 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Шаньси мужид болох дээрх 3 улсын нөхөрлөл, хамтын ажиллагааны форумд Ерөнхий нарийн бичгийн даргыг урив. Хариуд нь Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён 3 улсын ард иргэдийн нөхөрлөлийн харилцааг бэхжүүлэхэд тус байгууллагын оруулж буй хувь нэмрийг үнэлээд форумд оролцох талаар судлах болно гэв. Зэрлэг улаан хөлт өрөвтас нь хятадын Шаньси мужийн Янхёнд л нутагладаг бөгөөд мөн Япон улсын Ишикава, Нигата мужууд, БНСУ-ын Гёнсаннам мужийн Чаннён суманд Хятадаас бэлгэнд авч нутагшуулж буй аж.
Хариу