동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Хятад-Солонгос-Япон 3 улсын Улаан хөлт өрөвтасыг хамгаалах Нөхөрлөл, Хамтын ажиллагааны Форумын Нарийн бичгийн даргийн орлогч Чэн Зыг хүлээн авч уулзав.2017-08-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0721_1.jpg  

첨부파일

7 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Хятад-Солонгос-Япон 3 улсын Улаан хөлт өрөвтасыг Хамгаалах Нөхөрлөл, Хамтын Ажиллагааны Форумын Нарийн бичгийн даргын орлогч Чэн Зыг хүлээн авч уулзав. Ноён Чен Зы зөвхөн Зүүн хойд Азид л байдаг бөгөөд устаж үгүй болох аюулд тулгараад буй улаан хөлт өрөвтасыг хамгаалснаар Хятад-Солонгос-Япон 3 улсын нөхөрлөлийг нэмэгдүүлэхэд анхаарч буй тухайгаа тайлбарлаад энэ жилийн 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Шаньси мужид болох дээрх 3 улсын нөхөрлөл, хамтын ажиллагааны форумд Ерөнхий нарийн бичгийн даргыг урив.
Хариуд нь Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён 3 улсын ард иргэдийн нөхөрлөлийн харилцааг бэхжүүлэхэд тус байгууллагын оруулж буй хувь нэмрийг үнэлээд форумд оролцох талаар судлах болно гэв. Зэрлэг улаан хөлт өрөвтас нь хятадын Шаньси мужийн Янхёнд л нутагладаг бөгөөд мөн Япон улсын Ишикава, Нигата мужууд, БНСУ-ын Гёнсаннам мужийн Чаннён суманд Хятадаас бэлгэнд авч нутагшуулж буй аж.