Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён ЗХАНЗХ-ны тэргүүлэгч Сиү Да Жиэд бараалхав.2017-10-10
Бичлэг оруулахAdmin
Файл 0929 (2).jpg 0929 (1).jpg
9 дүгээр сарын 28-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён Хунан мужийн Чанша хотод айлчлан Хунан мужийн захирагч бөгөөд ЗХАНЗХ-ны тэргүүлэгч болох Сиү Да Жиэд бараалхав. Тэрээр Холбооны Ажлын хэсгийн хорооны хурал, Олон улсын форумыг амжилттай зохион байгуулахад Хунан мужийн Ардын засаг болон Жанжиажэ хотын зүгээс харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдалд талархал илэрхийлээд Ажлын хэсгийн хорооны үр дүнгийн талаар Сиү Да Жиэ тэргүүлэгчид танилцуулав.
Хариуд нь Сиү Да Жиэ тэргүүлэгч ЗХАНЗХ-ны Хэрэг эрхлэх газраас дэмжиж тусалсанд талархал илэрхийлээд дараа жил болох Бүгд хурлыг амжилттай зохион байгуулахад тусалж дэмжихийг хүсэв. Мөн Хунан мужийн зүгээс Зүүн хойд Азийн хөгжил дэвшил, энх тайвны төлөө цаашид ч тус Холбооны үйл ажиллагаанд оролцож, дэмжиж ажилланаа гэдгээ илэрхийлэв.
Хариу