동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Вьетнам улсын Хошимин хотыг ЗХАНЗХ-ны сурвалжлагч гишүүүнээр элсүүлэх хүсэлт тавив.2017-10-10

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 Ho_Chi_Minh_City.jpg  

첨부파일

 

2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Вьетнам улсын Хошимин хотыг ЗХАНЗХ-ны сурвалжлагч гишүүнээр элсүүлэх тухай Хошимин хотын Ардын хорооны дарга буюу хотын захирагч Нгүен Тан Пунаас тус Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гёнд хаягласан албан хүсэлт ирэв.



9 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болох Холбооны Ажлын хэсгийн хорооны 11-р хуралд уг хүсэлтийг санал оруулах болно. Сурвалжлагч гишүүнээр элсэх тохиолдолд Хошимин хот Холбооны удирдлагыг сонгох, удирдлагад сонгогдох болон санал өгөхөөс бусад бүх гишүүний эрхийг эдлэх болно.
Мөн сурвалжлагч гишүүнээр элссэнээр ЗХАНЗХ-ны ууган сурвалжлагч гишүүн болох юм. Энэ нь гишүүн орон нутгуудад Зүүн хойд Азийн орон нутгууд төвтэй тус Холбооны хүрээнд Азийн бусад бүсийн улс орон нутгуудтай харилцах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сайхан завшаан болно.

(Хошимин хотын Ардын хорооны даргын албан хүсэлтийг хавсаргав)