동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

“Олон улсын Энхийн төлөө 2006 төсөл хэрэгжиж эхэлжээ2006-09-21

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө санаа тавьж "Төрөлх нутгийнхаа төлөө хамтдаа" уриан доор "Олон улсын Энхийг бүтээгч 2006" төслийг Энхийн төлөө үйлчлэхүй ТББайгууллагынхан Архуст суманд энэ оны 08-р сарын 31-нээс 09-р сарын 01 өдрүүдэд хэрэгжүүлсэн байна.

Тус үйл ажиллагаанд Японы 15, Монголын 15 оюутан, Төв аймгийн Архуст сумын 15 залуу удирдагч сумын Засаг дарга Г.Шагшаа болон ард иргэд  оролцлоо.          
Төслийн хугацаанд  Архуст сумын тохижилт-хөгжил, залуучууд, ард иргэдийн ёс суртахуун оюуны боловсролд зориулан "Сумын тулгамдсан асуудал ба цаашдын хөгжил" сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн ба сумын иргэдтэй хамтран "Энхийн цэцэрлэг" байгуулсан байна. Мөн дунд сургууль болон хүүхдийн цэцэрлэг дээр "Ах эгчтэйгээ хамдаа суралцацгаая" Японы АBS хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, багачуудын хүсэл мөрөөдөл сэдэвт зураг зуруулж тэдний санаа бодолтой танилцсан.
Ийнхүү гурван өдрийн турш Монгол-Японы сайн дурын оюутан залуус хамтдаа улс орон, хэл соёлын ялгааг үл харгалзан зүрх сэтгэл, хүсэл мөрөөдлөө нэгдэн нэгэн хамт олон, нэгэн гэр бүл болж ажиллаж чадсан юм.