Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён БНХАУ-ын Жилинь мужид айлчлав.2018-02-21
Бичлэг оруулахAdmin
Файл IMG_0707.JPG
Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид энэ жил болох Холбооны Тээвэр ложистикийн хорооны хурлын бэлтгэлийг хангах үүднээс 2 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Чанчүн хотноо айлчлав. 2 дугаар сарын 8-ны өдөр Жилинь мужийн Зүүн хойд Азийн төмөр замын группээс “Бинхэ 2” хуурай, усан холимог замыг нээхийн тулд байгуулагдсан “Олон улсын далайн тээвэрлэлтийн корпораци”-ийн захирал Гао Минтэй уулзан 2015 оны 5 дугаар сард нээгдсэн Хүнчүн-Зарубину-Бүсан хооронд хуурай болон далайн хосолсон замын үйл ажиллагааны байдал, асуудал зэргийн талаар мэдээлэл авч санал бодол солилцов.
Мөн Жилинь мужийн Чанчүн-Жилинь-Түмэн голын бүсийг хөгжүүлэх дүүргийн удирдлагуудтай уулзан Жилинь мужийн захиргааны Чанчүн, Жилинь болон Түмэн голын бүсийг хөгжүүлэх бодлоготой танилцсан. Хятадын зүүн бүсийг хөгжүүлэхтэй холбоотой 2 байгууллага байдаг бөгөөд Жилинь мужийн дарга, орлогч нар эдгээр байгууллагыг давхар хариуцдаг. Энэ 2 байгууллага нь засгийн газрын 20 гаруй төв байгууллага болон Жилинь мужийн 9 байгууллагатай уялдаатай ажилладаг.
Хариу