Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
NEAR Холбооны гишүүн орон нутгуудын холбогдох байгууллагуудаар айлчлав.2018-01-16
Бичлэг оруулахAdmin
Файл CLAIR 서울사무소_1.jpg
2018 оны 1 сарын 11-12-ны өдрүүдэд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт Тояама мужаас томилогдон ажиллаж буй Харада Норихиса CLAIR(Японы орон нутгуудын даяаршлын зөвлөл)-ын Сөүл дэх салбарт айлчлав. Тэрээр NEAR Холбооны талаар товч танилцуулсны дараа өнгөрсөн жилийн 9 сард БНХАУ-ын Хунан мужид болсон Бүгд хурлаар шинээр үүсгэн байгуулсан Тээвэр, ложистикийн хороо, Олон улсын боловсон хүчний харилцааны хороо, Олон улсын цахим худалдааны хорооны тухай танилцуулав.
CLAIR(Японы орон нутгуудын даяаршлын зөвлөл)-ын Сөүл дэх салбарт өнгөрсөн оны 9 сараас эхлэн Нигата мужийг төлөөлөн ажиллах болсон Абэ Тэцуяа дарга танилцуулгыг сонсоод “Тус Холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллах ба Нигата мужаас ирсний хувьд Нигата мужийг илүү таниулах болно гэв. Мөн CLAIR-ын дарга Ямада Ёшинури “Солонгост ажилладаг Японы төрийн албан хаагчдийг тус Холбооноос зохион байгуулдаг олон улсын форум зэрэг арга хэмжээнд оролцуулах талаар идэвхтэй дэмжиж ажиллана” гэв.
Хариу