Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
2018 онд NEAR Холбооны Хэрэг Эрхлэх Газар Монголын аймаг, нийслэлийн засаг дарга нартай албан уулзалт зохион байгуулав2018-04-05
Бичлэг оруулахAdmin
Файл 0330_5.JPG
Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 2018 оны 3-р сарын 30-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод айлчлахдаа Туушин зочид буудалд аймаг, нийслэлийн засаг дарга нартай албан уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтаар 9-р сарын сүүлээр Хятад улсын Хүнан мужийн Жангагэ хотод зохион байгуулагдах NEAR Холбооны 12-р бүгд хурлын талаар болон Жангагэ хотын видео танилцуулга, NEAR Холбооны дэд хороод, Гёнбук мужийн Гёнжу хотод болсон Дэлхийн улс орны соёлын фестивалийн талаар танилцуулахын зэрэгцээ чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Хэлэлцүүлгийн цагаар NEAR Холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалт NEAR Холбооны гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа болон Монголын аймгуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гишүүн байгууллагын санхүүгийн чадамжид дэм үзүүлэх, NEAR Холбооны Монголын гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар сайжруулах шаардлагатай байгаа зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцлоо.
Хариу