본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга БНСУ-суугаа Хятад, Орос улсын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулсан хүлээн авалтад оролцлоо.

2026-06-02

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR) -ны Ерөнхий нарийн бичгийн дарга 5-р сарын 29 нд (Баасан гараг)  БНСУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яам болон ОХУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Хятад–Оросын стратегийн түншлэлийн харилцааны 30 жилийн ой, мөн Найрсаг хөршийн харилцаа ба хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 25 жилийн ойн” хүндэт хүлээн авалтад оролцов.

Энэ удаагийн арга хэмжээнд БНСУ-д суугаа БРИКС (BRICS), Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (SCO), АСЕАН (ASEAN)-ы гишүүн болон хамтын ажиллагааны орнуудын Элчин сайд нар зэрэг Солонгост суугаа дипломат төлөөлөгчдийн 20 гаруй гишүүн оролцсон. Мөн CJ группийн ТУЗ-ийн дарга Сун Гён Шиг, Их Британид сууж байсан Элчин сайд асан Ра Жун Ил зэрэг Солонгосын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын нэр хүндтэй төлөөлөгчид хүндэт зочноор хүрэлцэн ирсэн.



Хүлээн авалтын үеэр БНСУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд Дай Бин болон ОХУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Георгий Зиновьев нар мэндчилгээ дэвшүүлсэн. Үүний дараа БНСУ-д суугаа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Синдисва Мнкукугийн баярын мэндчилгээг төлөөлөн уншиж танилцуулсан бөгөөд мөн CJ группийн ТУЗ-ийн дарга Сон Гён Шиг баярын үг хэлсэн.



Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь БНСУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Георгий Зиновьевтой уулзаж, энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв. Мөн ирэх 6-р сард ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсад болох “NEAR-ийн Дээд түвшний ажлын хорооны 15 дугаар хурал”-д Элчин сайд өөрийн биеэр оролцохоос гадна ОХУ-ын Гадаад хэргийн яамны газрын дарга Каприн мөн биечлэн оролцох болсонд талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн энэ оны 8-р сарын 20-нд Сөүл хотноо зохион байгуулагдах “NEAR-ийн гишүүн орнуудын Элчин сайд нарыг урьсан Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны форум”-д оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнд нь мөн талархаж, NEAR байгууллагын үйл ажиллагаанд цаашид ч анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.



Им Бён Жин Ерөнхий нарийн бичгийн дарга БНСУ-д суугаа БНХАУ- ын Элчин сайд Дай Бинтэй уулзаж, Ляонин мужийн зохион байгуулдаг Дижитал эдийн засгийн салбар хорооны үйл ажиллагаа, Буриадын Бүгд Найрамдах Улсад болох Дээд түвшний ажлын хорооны хурал, түүнчлэн NEAR-ийн сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар танилцуулжээ. Тэрээр NEAR-ийн хамтын ажиллагааны платформын хүрээнд Хятадын 14 гишүүн орон нутгийн засаг захиргааны гүйцэтгэж буй үүрэг, оролцоо маш чухал болохыг онцлон тэмдэглээд, ирэх 8 -р сарын 20-нд зохион байгуулагдах “NEAR-ийн гишүүн орнуудын Элчин сайд нарыг урьсан Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны форум”-д оролцохыг хүссэн байна.


  


Нөгөө талаар Им Бён Жин Ерөнхий нарийн бичгийн дарга арга хэмжээнд оролцсон NEAR-ийн сурвалжлагч гишүүн орнуудын Элчин сайд болох БНСУ-д суугаа Казахстаны Элчин сайд Асет Исенали, Киргизийн Элчин сайд Айда Исмаилова, Мьянмарын Элчин сайд Мьо Мин Маунг, Узбекистаны Элчин сайд Алишер Абдусаломов нартай уулзаж, NEAR-ийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлжээ. Мөн цаашид ч нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүссэн байна.

Ялангуяа Им Ерөнхий нарийн бичгийн дарга саяхан томилогдон ирсэн БНСУ-д суугаа Казахстан Улсын Элчин сайд Асет Исеналид шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, өмнөх Элчин сайд Нургали Арстанов нь NEAR-ийн үйл ажиллагаанд байнга анхаарал хандуулж, ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн цаашид ч үргэлжлүүлэн сонирхож, хамтран ажиллахыг хүссэн байна.




Үүний зэрэгцээ Им Ерөнхий нарийн бичгийн дарга БНСУ-д суугаа Камбожийн Элчин сайд Куон Пон Раттанак, Шри Ланкийн Элчин сайд М.К. Патма Натан, Этиопын Элчин сайд Дессе Далке Дукамо, Беларусийн Элчин сайд Андрей Чернецкий, Сербийн Элчин зөвлөх Александр Жоржевич, БНХАУ-аас БНСУ-д суугаа зөвлөх Бао Шүйхүй, цэргийн атташе Лю Чаовэй зэрэг олон улсын дипломат төлөөлөгчидтэй уулзаж, NEAR байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, анхаарал хандуулахыг хүссэн байна.

  


Мөн арга хэмжээнд оролцсон CJ группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Сон Гён Шиг, Япон болон Их Британид сууж байсан Элчин сайд асан Ра Жон Ил зэрэг БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзан, NEAR-ийн үйл ажиллагааг танилцуулж, харилцан сонирхож буй салбаруудын талаар санал бодлоо солилцжээ.