본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын зохион байгуулагдах 15 дахь Дээд түвшний хуралд оролцоог дэмжив

2026-05-28

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 편집1.jpg

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Хэрэг эрхлэх газар нь NEAR-ийн Тэргүүлэгч орон нутаг болох ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын засгийн газраас зохион байгуулж буй 15 дах удаагийн Дээд хэмжээний хурлыг 6-р сарын 18-19ний өдрүүдэд Улаан-Үд хотод зохион холбогдон гишүүн орон нутгуудруу урилга илгээж, оролцогчдын дэмжлэг зэрэг идэвхтэй арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд Хятад, Япон (цахим илтгэл ), Солонгос, Монгол, Орос, Казахстан, Мяньмар зэрэг 7 улсын 36 гишүүн орон нутгууд, 5 гадаадын дипломат төлөөлөгч зэрэг нийт 100 гаруй хүн оролцохоор болсон.

Энэ удаагийн Дээд түвшний Ажлын хорооны хурал нь NEAR-ийн тэргүүлэгч  засаг захиргаа болох Буриадын Бүгд Найрамдах Улсаас ирэх жил зохион байгуулагдах Бүгд хурлын өмнө зохион байгуулж буй арга хэмжээ бөгөөд бүс нутгийн гол брэндүүдийн нэг болох уламжлалт эм, эмчилгээг хөгжүүлэх зорилгоор хурлын үеэр “NEAR-ийн Уламжлалт анагаах ухааны 3-р салбар хорооны хурал”-ыг мөн зэрэг зохион байгуулна.

 


Дээд түвшний Ажлын хорооны хурлын үндсэн хөтөлбөр нь 18-ны өдрийн нээлтийн арга хэмжээний өмнө Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүний удирдан явуулах гишүүн засаг орон нутгуудын өндөр түвшний төлөөлөгчдийн хамтарсан уулзалтаар эхэлнэ. Энэхүү уулзалтад хуралд оролцож буй гишүүн засаг захиргаадын амбан захирагч, дэд амбан захирагч болон газрын даргын түвшний төлөөлөгчид оролцож, харилцан найрсаг харилцааг бэхжүүлэх, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн талаар санал солилцоно.


Үүний дараах нээлтийн ажиллагаанд Буриадын тэргүүн Цыденовын мэндчилгээний үгээр эхэлж, NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жиний нээлтийн үг, ОХУ-ын Гадаад хэргийн яамны газрын дарга Каприны зүгээс ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровын баярын мэндчилгээг уншиж танилцуулах бөгөөд БНСУ дахь ОХУ-ын Элчин сайд Зиновьевын мэндчилгээ үргэлжилнэ.

Мөн Буриадын Бүгд Найрамдах Улс болон Монгол Улсын Төв аймаг хоорондын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU)-т гарын үсэг зурах ёслол зохион байгуулагдана.


Үндсэн хоёр хэсэгт хуваан зохион байгуулагдана.

Нэгдүгээр хэсэгт Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны тайлан, NEAR-ийн Бүгд хурлын үр дүнгийн тайлан болон салбар хороодын үйл ажиллагааны тайланг танилцуулна.


Хоёрдугаар хэсэгт гишүүн орон нутгуудад бодлогын илтгэл, хамтын ажиллагааны санал танилцуулж, гол хэлэлцэх асуудлуудыг батлан шийдвэрлэх бөгөөд Буриадын тэргүүн Цыденов NEAR-ийн ирээдүйн хөгжлийн талаар тусгай илтгэл тавьснаар хурал өндөрлөх юм. 


      

Энэ удаагийн Дээд түвшний Ажлын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэх гол асуудлууд нь:

  • Японы Окинава мужийг NEAR-ийн үндсэн гишүүнээр элсүүлэх,
  • ОХУ-ын Татарстаны Бүгд Найрамдах Улс, Казахстаны Зүүн Казахстан муж, мөн Мьянмарын Мандалай, Янгон, Шан мужуудыг тус тус дэд гишүүнээр элсүүлэх,
  • БНХАУ-ын Ганьсу мужийн санаачилсан “Мэргэжлийн боловсролын салбар хороо” байгуулах зэрэг нийт 3 асуудал юм.



Энэ удаагийн хурал нь олон улсын нөхцөл байдал болон зарим гишүүн улсын дотоод улс төрийн хуваарьтай холбоотойгоор оролцогчдын тоо тодорхой хэмжээнд буурсан ч нийтдээ дэд захирагчийн түвшний 8, газрын даргын түвшний 17 зэрэг олон өндөр түвшний төлөөлөгч оролцсон байна. Мөн 1 үндсэн гишүүн, 5 сурвалжлагч гишүүн орон нутгийн захиргааг шинээр элсүүлэх, шинэ салбар хороо байгуулахыг батлах зэрэг шийдвэрүүд гарснаар хамгийн амжилттай болсон Дээд түвшний Ажлын хорооны хурлуудын нэг болох юм.


Ялангуяа энэ удаагийн Дээд түвшний Ажлын хорооны хуралд ОХУ-ын Гадаад хэргийн яам газрын даргын түвшний төлөөлөгч илгээж, Гадаад хэргийн сайд Лавровын мэндчилгээг уншиж танилцуулсан нь онцлог байв. Түүнчлэн БНСУ дахь ОХУ-ын Элчин сайд, Эрхүү хот дахь БНХАУ болон БНСУ-ын Ерөнхий консулууд, Улаан-Үд дэх Монгол Улсын Ерөнхий консул оролцож, орон нутгийн засаг захиргаадын олон улсын хамтын ажиллагааны платформ болох NEAR-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь энэхүү хурлын ач холбогдол, үр дүнг улам нэмэгдүүллээ.


※ Оролцогчдын мэдээллийг энд  ☞여기 дарж харна уу