NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт БНХАУ-ын орон нутгийн төлөөлөгчөөр Чинхай мужийн төрийн албан хаагч Тао Жиньрун 5-р сарын 15-нд томилогдож, 5-р сарын 19-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн даргаас батламжаа гардан авлаа.
Тао Жиньрун нь Чинхай мужийн Гадаад харилцааны албанд ажиллаж, гадаад харилцааны бодлогын судалгааны чиглэлээр үүрэг гүйцэтгэн олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр өргөн туршлага хуримтлуулсан. Мөн Чүнбүгийн Үндэсний Их Сургуулийн хэлний бэлтгэлийн сургалтыг төгссөн тул Солонгосын талаарх ойлголт сайтай юм.
Тэрээр NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдан Хятадын гишүүн орон нутгуудтай харилцах болон арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлыг хариуцан ажиллана. Тэрээр гадаад харилцааны салбарт өндөр мэргэшсэн бөгөөд солонгос хэлээр чөлөөтэй ярьдагын хувьд тус газарт амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Нөгөөтэйгүүр, NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь ажилтнуудынхаа мэргэжлийн өсөлт хөгжил, ажлын идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор албан тушаалын нэршилд шинэчлэл хийжээ. Үүний хүрээнд Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн Монголын орон нутгуудтай харилцах мэргэжилтэн болон Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ким Ю Жин нарт “Хариуцлагатай мэргэжилтэн”, мөн Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ду Он Сог, Ким Сү Хён нарт “Ахлах мэргэжилтэн” гэсэн албан тушаалын нэршил оноолоо.