본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Окинава муж, NEAR 12 дахь Япон улсын үндсэн гишүүнээр элсэх хүсэлтээ гаргалаа.

2026-05-11

Бичлэг оруулах

Admin

첨부파일


                   <Окинава мужийн захирагч Тамакид >                                                                                                    <Элсэх хүсэлт >


Япон улсын Окинава мужийн захирагч Дэни Тамаки 5-р сарын 11-нд NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт үндсэн гишүүнээр элсэх хүсэлтээ (4-р сарын 30-нд гарын үсэг зурсан) хүргүүлжээ.

 

Окинава мужийн энэ удаагийн үндсэн гишүүнээр элсэх хүсэлт нь 1996 онд үүсгэн байгуулагч 10 муж (Аомори, Ямагата, Ниигата, Тояма, Ишикава, Фүкүи, Киото, Хёого, Тоттори, Шиманэ) болон 2018 онд Акита муж элссэнээс хойших 12 дахь тохиолдол юм.


Окинава муж нь 2024 оны 5-р сард зохион байгуулагдсан гишүүн орон нутгуудын хуралд оролцсоноор тухайн оны 9-р сард сурвалжлагч гишүүнээр элссэнээс хойш, өнөөдрийг хүртэл Ляонин мужид болсон дээд түвшний ажлын хорооны хурал болон Бүгд хурал зэрэг NEAR-ийн олон салбар хороод, мөн NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын зохион байгуулсан гишүүн орон нутгуудын хуралд идэвхтэй оролцож ирсэн.


Окинава мужийг үндсэн гишүүнээр элсүүлэх асуудал нь 5-р сард гишүүн орон нутгуудын хуралд урьдчилсан бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн, энэ оны 6-р сард ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсад болох “NEAR-ийн Дээд түвшний ажлын хорооны хурал”-аар албан ёсоор хэлэлцэн шийдвэрлэгдэх төлөвтэй байна. 



Окинава муж нь Японы улсын хамгийн баруун өмнөд хэсэгт байрладаг бөгөөд 1.46 сая хүн амтай, 2,282 км² нутаг дэвсгэртэй. Мужийн захиргааны төв нь Наха хот бөгөөд Азийн гол хотуудтай олон төрлийн нислэгээр холбогддог тул хүрэхэд маш тохиромжтой. Мөн олон тооны амралтын бааз, баялаг аялал жуулчлалын нөөцтэй учир жилийн турш олон жуулчин зорин ирдэг.


Окинава нь 1400-аад оноос эхлэн ойролцоогоор 450 жилийн турш Рюкюгийн вант улс байж, Хятад, Япон, Солонгос болон Зүүн Өмнөд Азийн олон улс оронтой харилцаа тогтоон хөгжиж байжээ. Олон улсын худалдаагаар дамжин төрөл бүрийн соёл, иргэншил солилцдог байсан тул “Бүх улсыг холбох гүүр болсон арал” хэмээн цэцэглэн хөгжсөн түүхтэй.


Өнөөдөр ч Номхон далайн дайны үед Окинавад болсон эмгэнэлт дайныг дахин давтахгүй байхыг зорьж, бүс нутгийн хамтын ажиллагаа болон энх тайвныг эрхэмлэсэн орон нутгийн гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж байгаа учраас “Энх тайвны арал” хэмээн нэрлэгддэг.