NEAR –ийн Хэрэг эрхлэх газарт шинээр ажиллахаар болсон англи хэлний мэргэжилтэн Хун Со Жин нь 5-р сарын 11нд Им Бён Жин Ерөнхий нарийн бичгийн даргаас батламжлаа гардан авч ажил үүргээ эхлүүллээ.

Хун Со Жин Англи хэлний мэргэжилтэн нь Гёнсан Үндэсний их сургуулийн Англи хэл утга зохиолын ангийг төгсөж Сөүлийн Гадаад Хэлний Их Сургуулийн магистрын сургуульд солонгос-англи орчуулга, хэлмэрчийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Үүний дараа Үндэсний Загас, далайн бүтээгдэхүүний чанарын удирдлагын газарт ажилд орж, далайн бүтээгдэхүүний экспорт, импортын орчуулга, хэлмэрчийн ажлыг хариуцан ажилласан зэрэг практик туршлагатай.
Цаашдаа Хун мэргэжилтэн нь NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтэст харъяалагдах бөгөөд сурвалжлагч гишүүн орон нутгуудын засаг, захиргаатай холбоо тогтоох ажлыг хариуцах ба Залуу манлайлагчдын форум төсөл, бүс нутгийн судалгаа болон англи хэлний бичгийн болон ярианы орчуулгыг хариуцаж ажиллах юм.
Мэргэжилтэн Хун Со Жин нь байгууллагын хамт олонтой нягт харилцан ажиллаж, NEAR байгууллагын эрхэмлэдэг үзэл санаа, үнэт зүйлстэй хөл нийлүүлэн, өөрийн мэргэжлийн ур чадварт тулгуурлан Хэрэг эрхлэх газрын хөгжил, эв нэгдэлд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.