БНХАУ-ын Хэнан мужийн Кайфэн хотоос томилогдон өнгөрсөн нэг жилийн хугацаанд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт Хятад улсын орон нутгуудтай харилцах төлөөлөгчөөр идэвхтэй ажилласан Лян Фанлян 5-р сарын 6-ны өдөр томилолтын хугацаагаа дуусган эх орондоо буцлаа.
NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Лян Фанлянд талархлын бичиг гардуулан өгөх үеэрээ “Лян төлөөлөгчийн ажилдаа хариуцлагатай, санаачилгатай ханддаг байдал болон харилцаа, хамтын ажиллагааг уялдуулах чадварын ачаар Хэрэг эрхлэх газар болон Хятад улсын орон нутгуудын хоорондын харилцан итгэлцэл улам бэхэжсэн” хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн “Тус газрын үйл ажиллагааг хөгжүүлэх талаар өгсөн үнэтэй санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх болно” гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн эх орондоо буцсаны дараа ч NEAR болон Хятадын орон нутгуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж, гүүрийн үүрэг гүйцэтгэж ажиллахыг хүслээ.

Лян төлөөлөгч нь тус газарт ажиллах хугацаандаа Хятадын гишүүн орон нутгуудтай харилцах, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Гуанши Жуан үндэстний ӨЗО, Хэбэй муж зэрэг NEAR Холбооны гишүүн бус орон нутгуудтай шинэ харилцаа тогтоох замаар хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхэд идэвхтэй ажилласан юм.
Түүнчлэн тэрээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус Холбооны Хэрэг эрхлэх газарт ажилласан туршлагадаа үндэслэн “NEAR Холбоо болон Хэрэг эрхлэх газрын цаашдын хөгжилд өгөх санал, зөвлөмж” сэдэвт тайлан боловсруулсан байна. (Хавсралт материалыг үзнэ үү.)

Лян төлөөлөгчийн халааг Тао Жиньрун үргэлжлүүлэх юм. Тэрээр Чинхай мужийн Гадаад харилцааны албанд харьяалагддаг бөгөөд 5-р сарын 18-ны орчимд шинэ албандаа ирж ажиллахаар төлөвлөж байна.
※ Лян Фанлянгийн NEAR болон Хэрэг эрхлэх газрын хөгжлийн талаарх санал, зөвлөмж ☞ шууд үзэх