본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

Пухан хот 2027 оны ICLEI Дэлхийн чуулганыг зохион байгуулах хотоор албан ёсоор батлагдлаа.

2025-10-22

Бичлэг оруулах

Admin

Файл

Пухан хот нь 2027 онд болох ICLEI (Тогтвортой хөгжилтэй хотуудын зөвлөл) Дэлхийн Ерөнхий Чуулганыг зохион байгуулах албан ёсны хотоор эцсийн байдлаар сонгогдсон байна.


Энэхүү ололт амжилтыг өнгөрсөн оны 11-р сард Пухан хотын дарга И Ган Дог нь Азербайжаны Баку хотноо болсон COP29 (НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх суурь конвенцийн талуудын бага хурал)-д оролцон, аж үйлдвэрийн хот Пуханы ногоон шилжилтийн жишээг олон улсын тавцанд танилцуулсны дараа экосистемийн стратекийн үр дүн хэмээн үнэлж байна.
Энэ үйл явц нь Пухан хот ICLEI-ийн гишүүн орон нутгийн засаг захиргаадын дунд өндөр итгэл, дэмжлэгийг олж авсан. 

Нөгөөтэйгүүр, ICLEI дэлхийн Ерөнхий нэгдсэн чуулган нь 1990 онд байгуулагдан ICLEI байгууллагаас 3 жил тутамд зохион явуулдаг олон улсын хурал бөгөөд  тогтвортой хөгжилтэй хотын хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ,  экосистемийн хамгаалалт, нүүрстөрөгчийн төвийг сахисан байдлыг хэрэгжүүлэх гэх мэт дэлхийн нийтэд тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг дэлхийн хамгийн том орон нутгийн засаг захиргааны хурал юм.
БНСУ-ын хэмжээнд нийт 56 орон нутгийн захиргаа ICLEI-ийн гишүүнээр оролцож байгаа бөгөөд тус байгууллагын дэлхийн чуулганыг дотоодын хэмжээн хамгийн сүүлд 2015 онд Сөүл хот  зохион байгуулж байсан байна.