〇 2025 оны 10-р сарын 16-ны өдөр БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотын Олон улсын аялал жуулчлалын боомтод “Жэжү–Чиндао” олон улсын контейнерийн тээврийн нээлтийн ёслол болж өнгөрлөө.
〇 Нээлтийн арга хэмжээнд Шаньдун мужийн Намын хорооны дарга Линь Ү, БНСУ-ын Жэжү тусгай өөртөө засах мужийн захирагч О Ён Хүн, Шаньдун мужийн байнгын хорооны гишүүн ба Чиндао хотын Намын хорооны дарга Зэн Заньжун, мөн БНСУ-ын Чиндао дахь Ерөнхий консул Ю Чан Су нар оролцов. Линь Ү дарга нээлтийн үеэр “Энэхүү шинэ тээврийн шугам нь Шаньдун болон Жэжүгийн хамтын ажиллагааны бодит үр дүн бөгөөд хоёр бүсийн эдийн засаг, соёлын солилцоог идэвхжүүлж, Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ хөдөлгөгч хүч нэмэх болно” хэмээн онцлон тэмдэглэв.
〇 Тэрчлэн Жэжү мужийн захирагч О Ён Хүн “Энэхүү тээврийн шугам нь хоёр бүсийн найрсаг харилцаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх чухал бэлтгэл суурь болно” гэж хэлэв.
Чиндао–Жэжүгийн контейнерийн энэ тээвэр нь Жэжү мужийн түүхэнд анхны олон улсын тогтмол тээвэр бөгөөд нээлтийн дараагаас эхлэн долоо хоногт нэг удаа тогтмол тээвэрлэлт хийнэ.