본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Ерөнхий нарийн бичгийн дарга “Далайн хотуудын дарга нарын уулзалт”-д оролцож, баярын үг хэлэв

2025-09-15

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 9-р сарын 8-ны Даваа гарагт БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод болсон “2025 Далайн хамтын ажиллагааны хөгжлийн форум”-д оролцож, тус арга хэмжээний гол үйл ажиллагааны нэг болох “Далайн хотуудын дарга нарын уулзалт (NEAR-ийн Далай, загасны аж үйлдвэрийн хорооны 9 дэх удаагийн хурал)”-д оролцон баярын үг хэллээ. 


Им ерөнхий нарийн бичгийн дарга баярын үгэндээ, далайн салбарт хүчирхэг муж болох Шаньдун мужийн Чиндао хотод 9 дэх удаагийн Далай, загасны аж үйлдвэрийн хороо буюу Далайн хотуудын дарга нарын уулзалт амжилттай зохион байгуулагдаж байгаад баяр хүргэж, “Далай бол хүн төрөлхтний хамтын өмч бөгөөд тогтвортой хөгжлийн төлөө улс орнуудын орон нутгийн засаг захиргаанууд илүү нягт хамтран ажиллах шаардлагатай” гэж онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрээр энэ удаагийн уулзалт нь “далайн салбарт бодит хамтын ажиллагаа, хамтдаа хөгжин цэцэглэхийг дэмжих чухал боломж болно” хэмээн илэрхийлэв.


 

“Далай хотыг улам үзэсгэлэнтэй болгодог” уриан дор зохион байгуулагдсан энэхүү “Далайн хотуудын дарга нарын уулзалт” нь өмнөх NEAR-ийн Далай, загасны аж үйлдвэрийн хорооны үйл ажиллагааг өргөжүүлсэн хэлбэрээр болж, БНХАУ, Франц, Мальдив, Австрали, БНСУ, Бельги, Кени зэрэг 20 гаруй улс, бүс нутгаас ойролцоогоор 400 орчим төлөөлөгч оролцон хотын засаглал, далайн шинжлэх ухаан ба технологи, экологи хамгаалал зэрэг сэдвийг хэлэлцэж, тэсвэртэй хот, далайн нүүрстөрөгчийн саармагжилт, эргийн аялал жуулчлал зэрэг шинэлэг чиг хандлагуудыг хуваалцсан байна. 

 


Мөн энэ удаагийн хурлын үеэр “Дэлхийн цэнхэр түншлэл – Чиндао санаачилга”-ыг зарлаж, “Зүүн Азийн далайн хамтын ажиллагааны платформын Цэнхэр эдийн засгийн хөгжлийн холбоо” албан ёсоор байгуулагдсан байна.

  


Дарга нарын туршлага хуваалцах салбар хуралдаан дээр БНСУ-ын Ёсу хот, Франц, Индонез, Кени, БНХАУ-ын эргийн хотуудын төлөөлөгчид далайн экосистемийг хамгаалах, үйлдвэрлэлийн ногоон шилжилт, ухаалаг далайн байгууламжийн бүтээн байгуулалтын туршлагуудаа хуваалцсан бол бизнесийн яриа хэлэлцээний салбар хуралдаан дээр санхүү, аж үйлдвэрийн салбар дахь олон төрлийн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн байна.


 

Нөгөөтэйгүүр, Им ерөнхий нарийн бичгийн дарга нь арга хэмжээний дараа орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч, энэ удаагийн форумын ач холбогдол болон NEAR Холбооны гүйцэтгэх үүргийн талаар тайлбар өгсөн байна.

Мөн энэ удаагийн арга хэмжээнд оролцох үеэрээ Им ерөнхий нарийн бичгийн дарга нь БНХАУ-ын талын төлөөлөл болох Жоу Найсян (周乃翔) — Шаньдун мужийн захирагч, Вэнь Нюань (温暖) — дэд захирагч, Сүн Чишэн (孙起生) — Шаньдун мужийн Ардын засгийн газрын дэд нарийн бичгийн дарга, Чэнь Байвэй (陈白薇) — Шаньдун мужийн Гадаад хэргийн газрын дарга, Рэнь Ган (任刚) — Чиндао хотын дарга, Ван Бо (王波) — Чиндао хотын дэд дарга, Ян Дун — Шаньдун мужийн Далайн газрын дэд дарга зэрэг удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны чиглэл, боломжуудын талаар санал солилцсон байна.


Мөн түүнчлэн тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Далайн асуудал хариуцсан тусгай элч Питер Томсон (Peter Thomson), БНХАУ дахь Бүгд Найрамдах Болгар Улсын Элчин сайд Андрей Техов, Хятад-АСЕАН төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жунжүн (史忠俊), ICLEI олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жино ван Бегин, БНСУ-ын Чиндао дахь Ерөнхий консул Лью Чан Су, Ёсу хотын захирагч Жон Ки Мён зэрэг олон улсын байгууллага болон гадаадын төлөөлөгч нартай уулзаж, NEAR-ийг танилцуулан харилцан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

-Питер Томсон (Peter Thomson) — НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Далайн асуудал хариуцсан тусгай элч

(урьд нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы ерөнхийлөгч байсан)

 


Андрей Техов (Andrey Tehov) — Бүгд Найрамдах Болгар Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайд -

 


Жино Ван Бегин (Gino Van Begin) — ICLEI олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга

Жү Шу (朱澍) — ICLEI Зүүн Азийн бүсийн газрын дарга - 

  


Рю Чан Су — Бүгд Найрамдах Солонгос Улсаас БНХАУ-ын Чиндао хот дахь Ерөнхий консулын газрын Ерөнхий консул -

 


Жон Ги Мён — БНСУ-ын Ёсу хотын захирагч -


 

Йэньдун (燕东) — Шаньдун мужийн Далайн асуудал хорооны дэд дарга -