본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНХАУ-ын Ниншя Хотон үндэстний Өөртөө Засах Оронд болох “2025 NEAR Аялал жуулчлалын хороо”-ны хурал NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдана

2025-09-05

Бичлэг оруулах

Admin

첨부파일


Зүүн Хойд Азийн орон нутгийн захиргаадын холбоо (NEAR)-ны Хэрэг эрхлэх газар нь БНХАУ-ын Ниншя Хотон Үндэстний Өөртөө Засах Орны Засгийн газар 09-р сарын 11–13-ны өдрүүдэд Жунвэй хотод зохион байгуулах “2025 NEAR Аялал жуулчлалын хороо”-ны хурлын хүрээнд гишүүн орон нутгийн (БНХАУ-аас бусад) засаг захиргаанд урилга хүргүүлж, оролцоог уриалан дэмжих, илтгэгч урьж зохион байгуулалтад идэвхтэй дэмжлэг үзүүлэв.

9-р сарын 3-ны өдрийн байдлаар 6 улсын 22 орон нутгийн засаг захиргаа болон байгууллагын 59 төлөөлөгч (Ниншя Хотон Үндэстний ӨЗО-оос бусад) оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүнд 16 гишүүн орон нутаг, 2 ажиглагч гишүүн, 1 элсэхээр төлөвлөж буй орон нутаг, 3 холбогдох байгууллага багтаж байна. Солонгосын Дэгү хот, Японы Окинава, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсаас илтгэл тавигдахаар төлөвлөжээ.

Энэхүү хорооны хуралд өндөр түвшний удирдлагууд болох аймгийн Засаг дарга (Хөвсгөл аймаг), хоёр орлогч дарга болон дэд ерөнхий сайд (Дундговь аймаг, Буриадын БНУ), найман газар хэлтсийн дарга нар (Жянси муж, Хэнань муж, Хунань муж, Шаньдун муж, Окинава, Сүхбаатар аймаг, Буриадын БНУ, Туркестан муж)-ийн төлөөлөгчид тус тус оролцоно.

“2025 NEAR Аялал жуулчлалын хороо”-ны хурал нь 9-р сарын 11-нд Ниншя Хотон Үндэстний ӨЗО-ны удирдагчидтай уулзалт болон хүлээн авалтын оройн зоогоор эхэлж, 9-р сарын 12-нд нээлтийн ёслол, үндсэн хурал, бусад аялал зэрэг үйл ажиллагаагаар гурван өдөр үргэлжилнэ.

Мөн “NEAR Аялал жуулчлалын хороо”-ны зохицуулагчаар БНХАУ-ын Хэнань муж болон Ниншя Хотон Үндэстний ӨЗО хамтран ажилладаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээг Ниншя Хотон Үндэстний ӨЗО анх удаа дангаар зохион байгуулж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.


※Оролцохоор бүртгүүлсэн байгууллагуудын жагсаалтыг ☞энд дарж харна уу.