Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 8 сарын 27-ны өдөр БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь хотноо болсон “Зүүн Хойд Азийг хамтдаа хөгжүүлж, нээлтээр ирээдүйг бий болгоё” сэдэвт 15 дахь удаагийн Хятад-Зүүн Хойд Азийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Нээлтийн ёслолд Жилинь мужийн захирагч Ху Юйтинг, Хятадын Үндэсний Улс төрийн зөвлөлийн орлогч дарга Ху Чуньхуа, Жилинь мужийн намын нарийн бичгийн дарга Хуан Чян нар оролцож үг хэлэв.

Мөн Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Учрал, Хятадын Худалдааны яамны орлогч сайд Яньдун, БНСУ-ын Аж үйлдвэрийн худалдааны яамны хэлэлцээрийн газрын дарга Но Гон Ги, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд ерөнхийлөгч Ли Синчэн, Германы BSF дэд ерөнхийлөгч Жес Хильдебрант нар баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол БНАСАУ-ын Гадаад эдийн засгийн сайд Юн Жон Хо, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Владимир Иличев нар бичгээр баяр хүргэв.
Ху Чуньхуа орлогч дарга өнгөрсөн 20 жилийн хугацаанд үзэсгэлэн нь нээлттэй, уян хатан хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан Зүүн Хойд Азийн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, өнөөдөр бүс нутгийн хамгийн том, өндөр түвшний эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны платформ болжээ гэж үнэлсэн байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд Зүүн Хойд Азийн 6 орны өндөр түвшний төлөөлөгчид, БНХАУ дахь Элчин сайдын яамны төлөөлөгчид болон 45 улс, бүс нутгийн 27 муж, хот, дүүргээс 1029 орчим компани оролцов. Үзэсгэлэнгийн үеэр ▲Зүүн Хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт, ▲Оросын бизнес өдөр, ▲Хятад-Япон усан цахилгаан эрчим хүчний салбарын уулзалт, ▲Хятад-Солонгос эдийн засаг, худалдааны солилцоо, ▲Хөгжлийн бүсийн өндөр чанартай хөгжил солилцоо зэрэг арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагаа, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, шинэ үйлдвэрлэлийн хүчин чадал, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг шинэ боломжуудыг эрэлхийлж байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нээлтийн өмнө Жилинь сонинд өгсөн ярилцлагадаа 6 жилийн дараа Жилинь мужид зохион байгуулагдсан үзэсгэлэнд оролцсоноо онцолж, Жилинь мужийн нээлттэй бодлого, дэлхийн эдийн засгийн өөрчлөлтөд хурдан дасан зохицож буй байдлаас гүн сэтгэгдэл авснаа дурдсан.

Мөн өмнөх өдөр нь болсон хүлээн авалтын үеэр Ху Юйтинг захирагч, Монгол УИХ-ын гишүүн Д. Цогтбаяр, Шаньдун дэд захирагч Сон Жунжи, Өвөр Монголын ӨЗО-ы дэд дарга Цэцэгээ (Qi Qi Ge) нартай уулзаж мэндчилсэн байна. Түүнчлэн Хайнань мужийн дэд захирагч Ше Жинтэй уулзаж NEAR-ыг танилцуулж, NEAR-д элсэхийг уриалсан гэжээ.

Д.Цогтбаатар, Монгол Улсын УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга

-ӨМӨЗО-ны Улс төрийн Зөвлөлийн дэд дарга Цэцэгээ (Qi Qi Ge)-

Жилинь мужийн Солонгос-Хятадын олон улсын хамтын ажиллагааны газрын бүсийн намын хорооны дэд нарийн бичгийн дарга, удирдлагын хорооны дарга Тан Дафэн -

- Хван Жэ-вон, KOTRA-гийн Хятад дахь төлөөлөгч -
Бусад гол оролцогчид:
Чен Жао (Zhao Ge), БНХАУ-ын гаалийн ерөнхий газрын ахлах инженер
Д. Цогтбаатар, Монгол Улсын УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга
Л. Төмөрчөдөр, Монгол Улсын Төв аймгийн засаг дарга
Равил Ахмедсин, ОХУ-ын Татарстан улсын дэд сайд
Иван Крупко, Беларусийн Гомел мужийн захирагч
Пак Ян У, БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд асан
Бадри Каландадзе, БНХАУ дахь Гүржийн Элчин сайд
Хамада Такаши, Япон улсын Шэнян дахь ерөнхий консул
Ма Жонгсу, БНАСАУ-ын Шэнян дахь ерөнхий консул