본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

2025 NEAR–Гишүүн орон нутгуудын хурал болж өнгөрлөө

2025-03-17

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일

 

-Зүүн хойд Азийн 6 улсын 46 хот, мужийн, аймгийн захиргааны байгууллагуудыг хамтын хөгжлийн төлөө харилцаа, хамтын ажиллагааны платформоор хангана -


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Хэрэг эрхлэх газар (Ерөнхий Нарийн бичгийн дарга Им Бён Жин)-аас 2025 оны 3 сарын 12-ноос эхлэн 2 хоног, 3 өдрийн хугацаанд Жэжү Лотте зочид буудалд олон улсын харилцааны элчин сайд нарын уулзалт болон 2025 оны NEAR гишүүн орон нутгуудын хурлыг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 6 улс (Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос, Киргизстан)-ын 46 орон нутгийн захиргаа, 6 холбогдох байгууллагын албан хаагч зэрэг нийт 120 гаруй хүн оролцов.

 


Уг хурал нь гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, хүний нөөцийн сүлжээг бэхжүүлэх, тухайн жилийн арга хэмжээний төлөвлөгөө болон гишүүн байгууллагуудын амжилттай бодлогыг харьцуулан судлах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

   


Нээлтийн ёслолд NEAR-ийн нарийн бичгийн дарга Им Бён Жин нээлтийг үг хэлж, Жэжү мужийн захирагч О Ён Хүн мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Гёнсанбүг мужийн ИТХ-ын дарга Пак Сон Ман (Гёнсанбүг мужийн ИТХ-ын Төлөвлөлт, эдийн засгийн хорооны дэд дарга Сон Хи Гвон өмнөөс нь мэндчилгээ дэвшүүлэв), БНСУ дахь ОХУ-ын Элчин сайд Зиновьев, TCS (Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны газар)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга И Хи Соп, БНХАУ-ын Жэжү хот дахь Ерөнхий консул Чэн Жиэн Жүн, Япон улсын Ерөнхий консул Такэда Казүтоши нар баярын үг хэлж, зөвхөн бүс нутгийн засаг захиргаа төдийгүй улс төрийн түвшинд ч NEAR-ийн үйл ажиллагааг сонирхон дэмжиж буйгаа илэрхийлэв.


Үүний дараа явагдсан хурлаар 2025 оны NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын гол ажлын тайлан, 2025 онд болох NEAR-ийн 15 дахь Бүгд хурал (БНХАУ-ын Ляонин муж), Залуучуудын бодлогын хорооны хурал (ОХУ-ын Красноярск хязгаар) зэрэг гол арга хэмжээний тайлан, Гёнсанбүг муж ийн APEC арга хэмжээний бэлтгэл ажил, Гванжү хотын Дэлхийн байт харвааны аварга шалгаруулах тэмцээний төлөвлөгөө зэрэг гишүүн орон нутгуудын олон улсын арга хэмжээний талаар танилцуулав. Дараагаар нь Зүүн хойд Азийн улс орнуудын нийтлэг тулгарч буй асуудлуудын талаар гишүүн засаг захиргаанаас дэвшүүлж буй бодлого, бусад дотоод санал хүсэлтийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.



Мөн энэ удаагийн хурлын хугацаанд гишүүн орон нутгуудын урьдчилсан хүсэлтэд үндэслэн тусгайлсан уулзалт хийх боломжийг бүрдүүлж, нийт 11 гишүүн байгууллага гадаад оюутны элсэлт, эдийн засаг, худалдаа, соёл, урлаг зэрэг салбарт хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Үүний үр дүнд гишүүн байгууллагууд NEAR-ийг Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргааны олон талт хамтын ажиллагааны платформ гэдгийг улам бүр ойлгон хүлээн зөвшөөрөх боломж бүрдлээ.

 


Нөгөөтэйгүүр, NEAR-ийн хэрэг эрхлэх газар арга хэмжээнд оролцогчдод Гёнжү APEC арга хэмжээг сурталчлах материал тараах, APEC танилцуулгын видео үзүүлэх, Гёнсанбүг мужийн олон улсын харилцааны элчин сайдын APEC бэлтгэлийн талаар танилцуулах зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан Гёнжү APEC арга хэмжээг өргөнөөр сурталчлав.

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин “Энэ удаагийн арга хэмжээнд 6 улсын 46 гишүүн байгууллага, 5 захирагч, дэд захирагч, 26 хэлтсийн дарга зэрэг өндөр түвшний оролцогчид оролцож, түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй, дээд түвшний арга хэмжээ боллоо. Мөн БНСУ дахь ОХУ-ын элчин сайд зэрэг 6 холбогдох байгууллага оролцож, NEAR-ийн хэрэгцээ, олон улсын нэр хүнд улам бүр нэмэгдсэнийг илэрхийлэв” гэж онцоллоо.

Түүнчлэн, “Сүүлийн үед дэлхийн болон Зүүн хойд Азийн улс төрийн нөхцөл байдал өрсөлдөөн, зөрчилдөөнтэй болж буй энэ үед, Солонгосын Гёнсанбүг мужийн удирдан зохион байгуулж буй NEAR платформоор дамжуулан Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа идэвхжиж буй нь чухал ач холбогдолтой” гэж хэллээ.