본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Солонгосын гишүүн орон нутгийн захиргаадын байгууллагын олон улсын харилцааны Элчин сайд нарын уулзалтыг зохион байгуулав

2025-03-17

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일

- NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга И Хи Соб, Солонгосын хот, мужийн Захирагч нарын холбооны Олон улсын харилцааг дэмжлэгийн газрын дарга Ха Тэ Ёк болон олон улсын харилцааны 12 элчин сайд нарын дурсгалын зураг -


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 3 сарын 12-ны өдөр БНСУ-ын Жэжү Лотте зочид буудалд болсон Солонгосын гишүүн орон нутгийн захиргааны байгууллагуудын олон улсын харилцааны Элчин сайд нарын уулзалт зохион байгуулав. Уг арга хэмжээнд Солонгосын гишүүн 12 орон нутгийн захиргааны Олон улсын харилцааны Элчин сайд нар болон албаны хүмүүс зэрэг нийт 30 гаруй хүн оролцлоо.

Тус уулзалтад Гурван улсын хамтын ажиллагааны газар (TCS)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И Хи Соб, Солонгосын хот, мужийн Захирагч нарын Холбооны Олон улсын харилцааны дэмжлэгийн газрын дарга Ха Тэ Ёк нар тусгай зочноор оролцов.

 


Уулзалтыг NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жиний үйл ажиллагааны тайлан бичлэг үзүүлснээр эхлүүлж, NEAR-ийн гол ажлын явцын тайлан, "Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаадын олон талт хамтын ажиллагааны платформ болох NEAR-ийг хөгжүүлэх төлөвлөгөө" сэдвийн хүрээнд үндсэн хуралдаан зохион байгуулав..

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин хэлсэн үгэндээ:

   - Солонгосын гишүүн орон нутгийн захиргааны байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлэхийн тулд олон улсын харилцааны Элчин сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулсан

  - Энэ удаагийн уулзалт нь гурав дахь удаагийн уулзалт болж байгаа бөгөөд оролцогчдын санал хүсэлт нь NEAR-ийн үйл ажиллагааг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан

 - NEAR-ийг Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргааны тэргүүлэх платформ болгон хөгжүүлэхийн тулд төрөл бүрийн шинэ санал, санаачилга дэвшүүлэхийг хүслээ.

 

   

- Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Солонгосын 12 орон нутгийн захиргааны байгууллагын олон улсын харилцааны элчин сайд нар болон холбогдох албаныхантай дурсгалын зураг авхуулав-

 

Солонгосын гишүүн орон нутгийн захиргааны олон улсын харилцааны элчин сайд нар:

 - Зүүн хойд Азийн олон улсын нөхцөл байдал тогтворгүй байгаа хэдий ч NEAR-ийн үүрэг нэмэгдэж буйг онцлон тэмдэглэв

 - Гишүүн орон нутгуудын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд гишүүнчлэлийн хураамжийн систем нэвтрүүлэх

 - NEAR-ийн төсвийн хомсдолыг шийдвэрлэх зорилгоор гишүүн орнуудын семинарт оролцох зардлыг дэмжих

 - NEAR Холбоо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан шинэ менежментийн стратеги боловсруулах зэрэг олон санаачилга гаргав.

Түүнчлэн Солонгосын орон нутгийн захиргааны байгууллагуудын олон улсын харилцааны элчин сайд нар 3 сарын 13-ны өдөр болсон 「NEAR гишүүн орон нутгийн хурал」-ын нээлтийн арга хэмжээнд оролцож, NEAR-ийн гишүүн орон нутгуудын олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны уулзалтад оролцов.

Энэ удаагийн уулзалтаас гарсан санал, хүсэлтийг цаашдын NEAR-ийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх болно.